Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тараахад бэлэн болжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 11-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Засгийн газраас арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө гэр хорооллын айл, өрх бүрт угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг үнэгүй суурилуулахыг үүрэгдсэн билээ. Гэвч өнөөг хүртэл гэр хорооллын нэг ч өрхөд уг төхөөрөмжийг суурилуулаагүй байгаа юм.

Тэгвэл угаарын хий мэдрэгчийг суурилуулах бэлтгэл ажил хангагдсан талаар албаныхан мэдээлжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Бэлтгэл ажил хангагдсан. Ажлын хэсэг эцсийнхээ шийдвэрийг гаргачихсан. Үйлдвэртэйгээ шууд гэрээгээ хийчихсэн. Угаар мэдрэгч төхөөрөмжийг иргэдэд тараах ажил л үлдлээ” гэж ярьжээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.