Туркийн тал Финланд болон Шведийг НАТО-д элсэхийг нь зөвшөөрөхгүй

Twitter Print
2022 оны 05-р сар 17-нд 16:01 цагт
Мэдээний зураг,

Финланд болон Швед улсын зүгээс НАТО-д албан ёсоор элсэх хүсэлтээ илэрхийлсэн билээ. Тэгвэл НАТО-гийн гишүүн орон болох Турк улсын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган дээрх хоёр улсыг Курдын зэвсэгт бүлэглэлийнхнийг орогнуулдаг хэмээн буруушааж, аль алийг нь НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдээд байна. 

Финланд болон Шведийн НАТО-гийн гишүүн орон болох хүсэлтийг хянан тохиолдуулах үйл явц хамгийн багадаа 1 жил орчим үргэлжлэх  байсан ч Турк улсын  эсэргүүцэлтэй тулгарснаар энэ хугацаа сунжрах төлөвтэй байна. 

Уг асуудлаар Туркийн талтай хэлэлцээр хийхээр Швед болон Финланд улс төлөөлөгчдөө Анкара руу илгээхээр төлөвлөж буй талаар Шведийн Гадаад харилцааны яамнаас мэдэгджээ. 

Үүний хариуд Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган өнгөрсөн даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр дээрх хоёр улсын НАТО-д элсэх хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, Финланд, Швед аль аль нь алан хядах бүлэглэлүүдийн эсрэг нээлттэй бөгөөд ил тод бодлого баримталдаггүй болохыг онцолжээ. 

Швед, Финланд хоёр НАТО-д элссэнээр "НАТО алан хядах бүлэглэлүүдийн төлөөллүүд төвлөрсөн газар" болно хэмээн Туркийн төрийн тэргүүн үзэж байгаа аж. 

Туркийн эрх баригчдын мэдээлж байгаагаар Швед болон Финланд улсууд нь Курдистаны Хөдөлмөрчдийн нам зэвсэгт бүлэглэл болон 2016 оны төрийн эргэлтийг зохион байгуулсан Фетхулла Гюлентэй холбоотой хүмүүсийг орогнуулсаар байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.