Есдүгээр сардаа багтаан эхний ээлжийн хонинуудыг БНХАУ руу илгээнэ

Twitter Print
2020 оны 07-р сар 31-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр ГХЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урд хөршид хийсэн айлчлалын үеэр тогтсон тусламжийн 30 мянган хонины тухай асуудлыг сэтгүүлч тодрууллаа.

Сэтгүүлчийн асуултад ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг “Хятадын тал тусламжийн хонио амьдаар нь авъя гэж тогтсон. Иймд хонинууддаа тарга тэвээрэг сайн авхуулах ажлыг зохион байгуулж, бэлтгэж байна.

Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хил гаалийн асуудлын улмаас тусламжийн хонинуудыг хилээр нэвтрүүлэх боломжгүй байсан. Болж өгвөл энэ есдүгээр сард багтаан эхний ээлжийн хонинуудаа илгээх төлөвлөгөөтэй байна” хэмээн хариулсан байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.