К.Роналду 16 дахь гоолоо оруулж, мөнхийн өрсөлдөгчөө хожлоо

Twitter Print
2014 оны 10-р сар 26-нд 13:46 цагт
Мэдээний зураг,

Испанийн дээд лигийн есдүгээр тойргийн эхний тоглолтууд урд шөнө боллоо. Олны анхаарлыг татаж байсан гол тоглолт нь “Реал”-“Барса”-гийн тулаан байсан. “Сантъяаго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд болсон ээлжит “Эль классико”-д Эзэн хааны баг 3:1-ээр ялалт байгуулж, хүснэгтийн хоёрдугаар байранд бичигдэж байна. Тоглолтын эхэнд Неймар гоол оруулж талбайн эздийг хүнд байдалд оруулсан ч К.Роналду “Барса”-гийн хаалганд энэ улирлын 16 дахь гоолоо оруулсан юм. Үүнээс өмнөх найман тоглолтонд Каталоны баг нэг ч бөмбөг хаалгандаа алдаагүй байсан. Мөн нэг ч ялагдал хүлээгүй байв. К.Роналдугийн дараа Пепе, К.Бензема нар гоол оруулж, Эзэн хааны баг хожих нь тодорхой болсон аж.

Тоглолтын дараа “Барселона”-гийн дасгалжуулагч Л.Энрике “Бид хожигдсон ч Реалаас нэг онооны илүү байна. Л.Суарезыг гараанд тоглуулсандаа харамсахгүй байна. Сүүлийн нэг долоо хоногт энэ тоглолтонд бэлдсэн ч бид хожигдол хүлээлээ. Гэхдээ бид чадах бүхнээ зориулсан” гэж хэлжээ. Харин “Реал Мадрид”-ын дасгалжуулагч К.Анчелотти “Би багийхаа тоглогчдоор сэтгэл хангалуун байна. Эхний гоолыг алдсан ч тэд сэтгэлээр унаагүй. К.Роналду, Иско, К.Бензема, Х.Родгиес, Пепе нар бүгд л хожихын төлөө тоглосон болохоор тэдэнд ялалт авах эрх байгаа” гэдгийг онцолсон байна.

Ла лигийн есдүгээр тойргийн эхний тололтын дараах байдлаар

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.