Эрээнд нэг халдварын тохиолдол батлагдаж, хорио тогтоолоо

Twitter Print
2021 оны 10-р сар 14-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Эрээнд нэг халдварын тохиолдол батлагдав.

Өвөр Монголын Эрүүл Мэндийн хорооноос мэдээлснээр, 2021 оны 10-р сарын 13-ны 7 цагаас 14-ний 7 цагийг хүртэл ӨМӨЗО-ны Эрээн хотод Ковид-19-ийн халдвар авснаар 1 тохиолдол батлагдсан бол ӨМӨЗО-нд халдвар авсан байж болзошгүй сэжигтэй, өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.

Эрээн хотын батлагдсан тохиолдол нь Эрээний Хүйтун ложистикийн хаалттай хяналтын бүсийн ажилтан юм. 10-р сарын 12-нд Эрээн хотынхон халдвар хамгаалалтын журмын дагуу Хүйтун ложистикийн хаалттай хяналтын бүсийн ажилтнуудад хоног өнжөөд нэг удаа нуклейн хүчлийн шинжилгээ хийхэд нэг эерэг хариу гарчээ.

10-р сарын 13-нд Хүйтун ложистикийн хаалттай хяналтын бүсийн 32 ажилтанд шинжилгээ хийсэнд 1 хүний шинжилгээний дүн эерэг гарч, бусад 31 хүний дүн нь сөрөг байжээ.

10-р сарын 13-ны үдээс хойш Шилийн гол аймгийн Халдварт өвчний хяналтын төвийн дахин шинжилгээний дүнд мөн эерэг болохыг нотлон, ӨМӨЗО-ны Эмчилгээний багийн мэргэжилтнүүд тус ажилтан Ковид-19-ийн халдвар авсан тохиолдол болохыг баталжээ.

Өдгөө Эрээн хотынхон халдварт өвчин судлалын шалгалт, мөн холбогдох орчны ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг ажлыг хийж байна. Иймээс долоо хоног хатуу хөл хорио тогтоож, бүх иргэдээ шинжилгээнд хамруулах ажил эхэлсэн байна.

Эх сурвалж: Дэлхийн цаг

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.