Майамигийн татамигаас залуучуудын анхны дэлхийн аварга төрлөө

Twitter Print
2014 оны 10-р сар 27-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан залуучуудын дэлхийн аваргын тэмцээн АНУ-ын Майами хотод өндөрлөж, аваргуудаа тодруллаа. Энэ удаа 72 орны 521 эрэгтэй, эмэгтэй жүдоч оролцжээ. Манай улсын хувьд эрэгтэй 10 жинд, эмэгтэй 7 жинд хүч сорьсон юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 55 кг-д барилдсан Б.Амартүвшин Колумбын И.Рохас, Аргентиний Н.Гомес нарыг ялж мөнгөн медалийн төлөө Францын Камалд ялагдсан. Харин дагах барилдаанд ОХУ-ын Г.Заирбеков, Армений В.Ховсепян нарыг өвдөг шороодуулж хүрэл медаль хүртсэн. Энэ жинд барилдсан хоёр дахь Монгол бөх Г.Баттулга Египетийн А.Али, Казахстаны А.Сейудалиг нарыг хожиж, хагас шигшээд Армений В.Ховсепянд ялагдсан. Дагах барилдаан хийх эрхтэй үлдсэн манай бөх Болгарын В.Алипиев, Узбекистаны К.Нуриллаев нарыг хожиж, эхний өдөр Монголын хоёр бөх медалийн тавцанд зогссон юм.

Мөн 60 кг-д эх орноо төлөөлөн барилдсан Ц.Цогтбаатар Бразилийн В.Карвалью, Пуэрто Рикогийн С.Гонзалес, Азербайжаны М.Садигов, БНСУ-ын Чой Ин Хьюк нарыг дараалан хожиж финалд үлдсэн. Аваргын төлөө Францын Ф.Гарригостой барилдсан ч боох мэхээр цэвэр ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргаас манайхан өмнө нь алтан медаль хүртээгүй байсан. Харин Майами хотод +100 кг-д барилдсан Ө.Дүүрэнбаяр алтан медаль энгэртээ зүүж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Тэрээр Эстонийн С.Хенрич, Египетийн С.Хали, БНСУ-ын Чой Мин Янг, Украйны К.Лакиев, Гүржийн К.Гугаг зэрэг бүх өрсөлдөгчөө буулган авсан. Эмэгтэйчүүдийн хувьд долоон жинд барилдсан ч хараахан медаль хүртэж чадсангүй.

Медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Япон

7

4

2

13

2

Франц

1

2

5

8

3

ОХУ

1

2

3

6

4

Монгол

1

1

2

4

5

Бразил

1

1

1

3

6

Испани

1

1

0

2

7

БНСУ

1

0

1

2

8

Тунис

1

0

1

2

9

Хорват

1

0

0

1

10

Унгар

1

0

0

1

11

Гүрж

0

1

3

4

12

Украйн

0

1

1

2

13

Их Британи

0

1

1

2

14

Румын

0

1

1

2

15

Турк

0

1

1

2

16

Герман

0

0

2

2

17

Канад

0

0

2

2

18

Голланд

0

0

1

1

19

Азербайжан

0

0

1

1

20

Израйл

0

0

1

1

21

Португал

0

0

1

1

22

Польш

0

0

1

1

23

Эквадор

0

0

1

1

 

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.