Хүрэн манжинг гоо сайханд ч бас хэрэглэдэг

Twitter Print
2020 оны 04-р сар 03-нд 08:53 цагт
Мэдээний зураг,

Хүрэн манжинд натри, фосфор, хлор, кали, төмөр, бор, цинк, кобальт, зэс болон органик хүчлүүд, В –гийн төрлийн аминдэмүүд, рутин агуулагддаг. Эдгээр бодисууд нь хүний бие организмыг цэвэрлэж, залуужуулан амьдралын эрч хүчийг бэлэглэдэг юм. 

Ардын эмнэлэгт хүрэн манжингийн эмчилгээний чанарыг өргөн ашигладаг. Тухайлбал, хүрэн манжингийн шөл нь цусны бүтцийг сайжруулж, улаан бөөм үүсэхэд оролцохоос гадна вирусын эсрэг үйлчлэл үзүүлдэг. Мөн судас хатуурлын эхэн үед эмчилгээний зориулалтаар хэрэглэхэд сайн үр дүн өгдөг. 

-Цус багадалтын үед хүрэн манжингийн шүүсийг луувангийн шүүстэй хольж хоол идэхийн өмнө хоолны хоёр халбагаар ууж байх хэрэгтэй. 

-Мөн чихрийн шижин өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Ингэхдээ хүрэн манжингийн шүүсийг өдөрт дөрвөн удаа хоолны хоёр халбагаар ууж бай.

-Мастопатия буюу хөхний булчирхайн өвчинг анагаахын тулд түүхий хүрэн манжингийн зуурмагийг бигнүүр маягаар хөхөн дээрээ тавьдаг. Мөн нимгэн сальфеткийг хүрэн манжингийн шүүсэнд дүрж, бүх л шөнөжин хөхөн дээрээ тавьж хононо. Ийм эмчилгээг жилд нэг удаа, хоёр долоо хоногийн турш тасралтгүй хийвэл үр дүн тун сайтай байдаг юм. 

-Түүхий хүрэн манжинг бүх л өдрийн туршид бага багаар идвэл хорт хавдар тусахаас урьдчилан сэргийлэх сайн арга болдог. Хүрэн манжин нь ходоод, бөөр, элгийг цэвэрлэдэг юм. 

Эрт цагт орос бүсгүйчүүд хүрэн манжингаар хацраа улайлгаж гоёдог байж. Харин орчин цагт хүрэн манжинг гоо сайхны болон бие арчилгаанд илүү хэрэглэх болжээ. Үүний тулд хүрэн манжинг авч цэвэрлээд үрүүлд үрсний дараа ургамлын тос эсвэл цөцгийтэй зуурч нүүрэндээ 5 – 10 минут тавибал арьс залуу, зөөлөн өнгөлөг төрхтэй харагддаг. Хүрэн манжингаар бас олон амтат салат, хоол хийдэг билээ.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.