Шүдний өнгөр гэж юу вэ?

Twitter Print
2020 оны 08-р сар 26-нд 14:56 цагт
Мэдээний зураг,

Шүдний тулгуур эдийн өвчний шалтгаан нь шүдний өнгөр байдаг гэвэл та итгэх үү? Шүдний өнгөр нь бидний шүдэнд мэдэгдэхүйц муу нөлөө үзүүлдэггүй юм шиг хэдий ч шүд суларч, унах аюулд хүргэдэг байна. Тиймээс шүдний өнгөр гэж яг юу болох, яаж үүсдэг, хэрхэн муугаар нөлөөлдөг, мэдээж хэрхэн урьдчилан сэргийлэх, арилгах талаар энэхүү нийтлэлээрээ хүргэж байна.

Шүдний өнгөр гэж юу вэ?

Шүдний өнгөр гэдгийг хамгийн энгийнээр тайлбарлавал бид хоол, хүнс идсэний дараа шүдэн дээр наалдаж үлдсэн хоол, хүнсний үлдэгдлийг угааж бүрэн арилгаагүйгээс болоод хуримтлагдан үлдэхийг хэлдэг. Тэгэхээр шүдний өнгөр нь хоол идсэний дараа шүдээ сайн угааж цэвэрлээгүйгээс, буруу цэвэрлэж угаах, зөөлөн хоол, өнгөртүүлэх хүнс их хэмжээгээр хэрэглэх, тамхи, кофе тогтмол хэрэглэх зэргээс үүсдэг байна. Цаашлаад эдгээр хуримтлагдсан өнгөр нь шүлсэнд байдаг органик биш нэгдэл буюу эрдсийн нөлөөгөөр хатуужиж чулуужилт явагдсанаар шүдний чулууг үүсгэдэг байна. Харин шүдний чулуу нь амнаас эвгүй үнэр гарах, шүд угаах үед буйлнаас цус гарах, шүд хөдөлгөөнд орж аяндаа унах зовууруудын гол шалтгаан болдог байна. Өөрөөр хэлбэл шүдний чулуу гэдэг нь буйлны ирмэгээр үүсэж эхлээд хүндрэх тусам буйлан доогуур ургаж шүдний холбоосыг гэмтээснээс шүдийг хөдөлгөөнд оруулж сулруулдаг өвчин юм.

Шүдний өнгөрийг хэрхэн арилгах вэ?

Тэгэхлээр шүдний өнгөргүй байна гэдэг нь эрүүл шүдний хамгийн эхний алхам юм. Өнгөр нь зөөлөн ба хатуу хоёр янз байх бөгөөд зөөлөн өнгөр нь зажлалт хэвийн, шүд буйл нь эрүүл хүн хоол идсэнийхээ дараа шүдээ сайн чанарын оогоор угаахад арилдаг. Мөн та доорх зөвлөгөөг дагаж чадвал таны шүд өнгөртөхгүй байх бүрэн боломжтой. Үүнд:

  • Хоол идсэний дараа 15 минутаас хэтрүүлэлгүй шүдээ угаах /хоол хүнсний үлдэгдлийг угааж, цэвэрлэх/

  • Тамхи татах, кофе, өтгөн цай ууссаны дараа шүдээ угааж занших

  • Шүдээ өглөө, орой тогтмол зөв угааж хэвших

  • Шүдний сойзоо зөв сонгон шүдээ зөв угааж сурах

  • 6 сар тутамд шүдний эмчид хандаж өнгөр, чулууг цэвэрлүүлж бай

Эх сурвалж: Амьдралын 1/4

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.