Б.Пүрэвдорж: Иргэд 5 жилээр тэтгэврээ тогтоолговол 100.000 төгрөг нэмж авна

Twitter Print
2021 оны 10-р сар 14-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2018 оноос хойш долоон жилээр тэтгэврээ тогтоолгосон иргэдийг таван жилээр нөхөн бодуулах хуулийн төсөл өргөн барьсан талаар өнөөдөр /2021.10.14/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сард тэтгэвэр тогтоохдоо долоон жилийн дунджаар тогтоосон Олон улсын вальютын сангийн шийдвэрийн дагуу 2018 оноос хэрэгжиж буй хуулийг буцааж, таван жил болгох хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийг өнөөдрийг болтол УИХ-аар хэлэлцээгүй байгаа. Хаврын чуулганаар хэлэлцэх ёстой улс төрийн олон асуудал байсан учраас хойшлогдсон. Одоо намрын чуулганаар хуулийн төслийг хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Үүний зэрэгцээ өчигдөр дахин энэ хуультай холбоотойгоор бас нэг хуулийг өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш долоон жилээр тэтгэврээ тогтоолгосон иргэдийг буцааж, таван жилээр тооцож нөхөн олгох хуулийн төслийг өргөн барьсан.

Ингэснээр 2018 онд ОУВС-гийн шахалтаар иргэдийн шударгаар төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаах зорилготой. Энэ хуулийг өргөн барьснаар дунджаар 500 мянга орчим төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан 100 мянган төгрөгийг нэмж тооцох боломж бүрдэнэ. Өнөөдөр Монгол Улсын төсөв хэлэлцэж байна. Өнгөрсөн жил 14.6 их наядаар улсын төсөв батлагдаж байсан бол өнөөдөр 18.2 болж орж ирж 5.8 их наяд төгрөгөөр төсөв нэмэгдсэн.

Гэхдээ энэ төсөвт цалин, тэтгэвэр нэмэгдээгүй. Өөр бусад албан  тушаалтнуудын зардал их нэмэгдэж байгаа. Тийм учраас өнгөрсөн хугацаанд тэтгэврээ шударгаар бодуулж чадаагүй иргэдийн тэтгэврийг дахин бодох хуулийг өргөн барьж байна. Энэ хоёр хуулийг арваннэгдүгээр сарын хэлэлцэх асуудалд батлуулахын төлөө ажиллана.

Эхний ээлжинд хуульд зөрүүг нөхөн төлүүлнэ гэж орж буй. Гэхдээ хуулийн хэлэлцүүлгийн явцад Засгийн газраас дэмжээгүй. Харин МАН-ын бүлэг тэтгэврээ нөхөн төлүүлэхгүйгээр шинээр бодуулахдаа таван жилээр бодуулж, цаашдаа 100 мянган төгрөгөөр нэмэх боломжтой гэдэг саналыг хэлсэн.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.