
БНСУ-ын Инчон хотоод Азийн пара наадам энэ сарын 18-наас 24-ны хооронд боллоо. 42 орны 2850 тамирчин 24 спортын төрөлд өрсөлдсөн энэ удаагийн тэмцээнд Монголын шигшээ баг амжилттай оролцож, хоёр алтан медаль авсан. Шар тивийн наадмыг багийн дүнгээр БНХАУ 174 алт, 95 мөнгө, 48 хүрэл, нийт 317 медальтай тэргүүлжээ. Харин зохион байгуулагч орон 72 алт, 62 мөнгө, 77 хүрэл, нийт 211 медальтай удаалсан юм.
Эмэгтэйчүүдийн жүдо бөхийн төрөлд манай тамирчид Тайландыг 2:1, БНХАУ-ыг 3:0, Энэтхэгийг 3:0-ээр буулган авч алтан медаль авсан. Мөн эрэгтэйчүүд хагас шигшээд Иранд 3:2-оор хожигдсон ч Тайландыг 5:0-ээр хожиж, хүрэл медаль энгэртээ зүүсэн.
Азийн II дахь пара наадмаас медаль хүртсэн орнууд

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505