ОХУ, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байхыг ОУОХ уриалав

Twitter Print
2022 оны 03-р сар 01-нд 11:34 цагт
Мэдээний зураг,

ОХУ, БЕЛАРУСИЙН ТАМИРЧДЫГ ТЭМЦЭЭНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХЫГ ОУОХ УРИАЛАВ

Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ОХУ болон Беларусийн Засгийн газар Олимпын эвлэрлийн гэрээг зөрчсөний улмаас үүсээд буй хүндрэлийн талаар дахин хэлэлцлээ.

“Олимпын хөдөлгөөн нь спортоор дамжуулан энхтайвны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулах, улс төрийн аливаа маргаанаас гадуур тайван өрсөлдөөнд дэлхий нийтийг нэгтгэх эрхэм зорилгыг агуулдаг. Гэвч Украинд өрнөж буй дайн олимпын хөдөлгөөнийг мухардалд оруулж байна” хэмээн ОУОХ-ны албан мэдээнд дурджээ. Улмаар Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1.Дэлхийн спортын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Олон улсын спорт холбоод, спортын арга хэмжээ зохион байгуулагчдад ОХУ, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээн урих, оролцохыг зөвшөөрөхгүй байхыг зөвлөж байна.

2.Хэрэв ОХУ, Беларусийн тамирчдыг тэмцээнээс хасах боломжгүй тохиолдолд зөвхөн төвийг сахисан байдлаар өрсөлдөх ёстой. Тухайлбал, ямар ч тамирчин, багийг ОХУ, Беларусийн нэрийн дор оролцохыг хориглож, үндэсний бэлгэдэг, сүлд дуулал, туг, сүлдийг харуулахгүй байхыг зөвлөж байна.

ОУОХ нь Украины Үндэсний олимпын хороог бүх талаар дэмжиж туслахаа илэрхийлж байна. Тиймээс ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр Эв санааны нэгдлийн сан байгууллаа. Үүний хүрээнд Украины тамирчид болон тэдний гэр бүлийг дэмжиж байгаа ҮОХ-д болон олон улсын спорт холбоодод талархаж байгаагаа ОУОХ илэрхийлж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.