Бидний мэдэхгүй нийслэл хот - 4

Twitter Print
2020 оны 11-р сар 01-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Улсын нийслэл Улаанбаатар хот жилээс жилд өргөжин тэлж, их хотын түүхэн дурсгалт газрууд тэр хэрээр арчигдан алга болсоор байна. Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан хүүхэд залуучуудад танин мэдэхүйн мэдлэг олгох үүднээс www.mongolcom.mn сайт та бүхэнд нийслэл хотын түүх, түүхэн дурсгалт газар, нийслэл хотын уугуул иргэд, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудын талаар цуврал нийтлэлийг хүргэж байна. 

Цуврал-4

Зургаа. Ардчилсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот. 1990 оноос өнөөг хүртэл

Улс төр, эдийн засаг, оюун санааны  хүрээнд шинэчлэлт, өөрчлөлтүүд бий болов. Олон намын тогтолцоотой болж, ардчилсан засаглалтай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс болов. Би Чингисийн Монгол гэж чээжээ дэлдэж, марксизм ленинизмийг таягдан хаяв.

1994 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдав.

1995 онд НИТХ-ын шийдвэрээр Улаанбаатар хотын сүлд тэмдгийг Богд хан уулын савдаг Хангарьд байхаар тогтоожээ.

2002 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх тавдугаар ерөнхий төлөвлөгөөг батлав.

1990 оноос 2000 оны эхэн үе хүртэл шинэ байшин барилгууд цөөхөн баригдсан бөгөөд 2004 оноос хойш хот маш хурдацтай хөгжив.

2004 онд монголын иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсноор хотод хувийн өмч, газартай болох үзэгдэл хүчтэй явагдав. Үүнээс болж хот маш замбараагүй болж хот төлөвлөлт алдагдав.

Төв талбай дээр хавар болгон жагсаал хийдэг болов.

Замын түгжрэл, утааны асуудал хүмүүсийн уур бухимдлыг төрүүлэх болов.

Хотод зам, гүүр олноор тавигдаж, шинэ хорооллууд бий болж, хотын өөрчлөлт, шинэчлэлтээс хүмүүс шинэ урам зориг авч байна.

Хот хөгжөөд байхад хүн нь яагаад хөгжихгүй байна вэ гэх асуулт өнөөг хүртэл эзэнгүй хэвээр байна.

Хотын удирдлагууд нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын зарим дурсгалыг нураах, буулгах, хотын өмчөөс хасах шийдвэр гаргав.

Д.Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгож өөрчлөв.

 

Бидний мэдэхгүй нийслэл хот http://mongolcom.mn/read/14320

Бидний мэдэхгүй нийслэл хот-2 http://mongolcom.mn/like/14602

Бидний мэдэхгүй нийслэл хот-3 http://mongolcom.mn/read/14904

Бэлтгэсэн: Г.Ганчимэг

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.