
Их Британийн цагдаагийн газар тус улсын парламентын доод танхим болох нийтийн танхимын гишүүн Сэр Дэвид Эмессийн амийг хөнөөсөн явдлыг алаан хядах үйл ажиллагаа хэмээн тодорхойлжээ.
Консерватив намын гишүүн сэр Дэвид Эмесс өнгөрсөн баасан гарагт Эссекс гүнлигийн зүүн өмнөд зүгт байрлах Ли-он-Си хотын сүмд сонгогчидтойгоо уулзаж байх үеэрээ хутга барьсан этгээдийн халдлагад өртжээ.
69 настай сэр Дэвид Эмесст анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлсэн ч тэрээр шархаа даалгүй нас барсан байна.
Цагдаа нар халдлага үйлдсэн этгээдийг баривчлаад байгаа ба тухайн этгээд нь Сомали улсаас гаралтай 25 настай эрэгтэй байжээ. Тэрээр уг хэргийг ганцаараа үйлдсэн ба одоогийн байдлаар түүний уг халдлагыг үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй байна.
Сэр Дэвид Эмесс нь анх 1983 онд Их Британийн парламентад сонгогдож байсан ба 1997 оноос хойш Саутенд-Уэст тойргийн гишүүнээр ажиллаж байжээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
ннн
(202.55.188.86) 2021-10-17 12:09монголд л энэ гадаадын бууны нохой болсон уих н гишүүдийг энгмээр байна
Хариулах