Айрганд агуулагдах спиртийн агууламж 0.5-2.5% байдаг тул согтууруулах ундааны төрөлд орно

Twitter Print
2023 оны 02-р сар 20-нд 13:43 цагт
Мэдээний зураг,

Айраг согтууруулах ундааны төрөлдөө ордог уу, айраг уучихаад машинаа жолоодож болох уу? гэж их асуух юм. Энэ талаар мэдээлэл (зөвлөгөө) хүргэе.

Зун, намрын саруудад согтуугаар автомашин жолоодон саатуулагдсан жолооч нарын 70 % нь "айраг уусан" гэдэг тайлбар тавьдаг. Монгол уламжлалт цагаан идээгээ хэрэглэлгүй яахав, айрганд дургүй монгол хүн гэж байхгүй нь лавтай.

Тэгвэл энэ нь жолооч нарт бас л хориотой байх нь.

Айраг бол гүүний саамыг бүлэн гарган авсан хүчиллэг сүүн ундаа юм. Гүүний саамны сүүн хүчлийн спиртийн ислийн үр дүнд сүүний хүчил, спирт, нүүрс хүчлээр баяжуулагддаг гэнэ.

Айрганд агуулагдах спиртийн агууламж 0.5-2.5% байдаг.

Айраг исгэх явцад чихэр сүүн хүчлийн бактери, дрожжийн ферментийн нөлөөгөөр исэлдэн сүүн хүчил, спирт болж хувирдаг.

Айраг уусан жолооч нарыг драйгер багажаар шалгахад тодорхой үзүүлэлт гардаг. Энэ нь цусан дахь спиртийн түвшин ба цусаар дамжин тархинд хүрч байгаа спиртийн хэмжээ бөгөөд хордлогын зэргийг амьсгалын замаар тодорхойлж байгаа хэрэг юм. Хэрэв айргийг \зөвхөн айраг гэлтгүй бусад согтууруулах ундаа ч үүнд орно\ их хэмжээгээр хэрэглэх юм бол дараахь шинж тэмдэгүүд илэрдэг юм байна: Үүнд

Цусан дахь спиртийн хэмжээ нь 0.01-0.02% байхад ямар нэг гаж нөлөө үзүүлэхгүй. 0.03-0.1% байхад биед аятайхан, баяр баясгалантай, хөгжилтэй юм шиг санагдана. 0.1-0.15% хүрэхэд хөдөлгөөн алдагдах хараа сонсгол өөрчлөгдөх зэрэг ноцтой шинж тэмдэг илэрнэ.

Ялангуяа цусан дахь спиртийн хэмжээ 0.1-0.15% хүрсэн тохиолдолд машин жолоодох маш аюултай болдог.

Хэр зэрэг, ямаршуу хатуулагтай, бидний ярьдагаар чанга айраг уух, ууснаас хойш хэдий хирийн хугацаа өнгөрсөнөөс шалтгаалан хэмжих багаж дээрхи %- ийн хэмжээ харилцан адилгүй гардаг юм шүү.

Тэгэхээр айраг согтууруулах ундааны төрөлдөө ордог байх нь.

Согтуурал хэмжидэг багаж архи, виски, айраг гэж ялгадаггүй, зүгээр л согтуурлыг чинь тодорхойлно.

Жолоо бариагүй үедээ айргаа тааваараа ууцгаая.

Самбуугийн Энхтөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (202.55.188.36) 2020-11-05 22:46
      • 0
      • 0

      Badamsuren uuruu baigaliin baylag buteegeed tuuniigee zarj ulsad hurungu oruulsan geh geed baina uu. Iimerhuu hulgaich nariig yagaad umuuruud baina. Heden tugrugnii avilga avchihaad zahialgat hor bicheed suuna uu. Shudarga zaluugiin amiig ni barij zorigiig ni mohooh hereggui. Bitgii nytsaarai Tsogoo.

      Хариулах

    • зочин

      (202.131.243.186) 2020-11-04 10:32
      • 0
      • 0

      Яг голоор нь зөв хэллээ. Ширээ сандал бүү өг_

      Хариулах