
“Майкрософт”-ийг үндэслэн байгуулагчдын нэг П.Аллен эбола вирустэй тэмцэх үйлсэд 10 сая ам.доллар хандивлажээ. Тэрээр энэ тухай хэлэхдээ “Би энэ мөнгийг өөрийнхөө нэрэмжит сангаас гаргаж байна. Одоо цаг нь боллоо. Бид цугтаа энэ вирустэй тэмцэх хэрэгтэй. Дэлхий нийтэд газар авахаас нь өмнө таслан зогсоох нь бүх хүний үүрэг” гэсэн аж. Үүний өмнө “Фейсбүүк”-ийг үндэслэгч М.Цукерберг эхнэрийнхээ хамт эболатай тэмцэхэд 25 сая ам.доллар хандивлаж байлаа.
Баруун Африк анх гарсан энэ вирусын халдварыг өдгөө АНУ, Герман, Испани зэрэг улсын иргэд авсан бөгөөд тэднийг хяналтанд байгаа гэдгийг ДЭМБ мэдэгдсэн. Мөн АНУ-д энэ халдвар очсон тул Ерөнхийлөгч Б.Обамаг огцрохыг шаардсан хэд хэдэн мэдэгдэл ирсэн байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.