Дэлхийн 2-р дайны ялалтын парад ОХУ-ын 28 хотод эхэллээ

Twitter Print
2021 оны 05-р сар 09-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр ОХУ-д Зөвлөлтийн арми Дэлхийн 2-р дайнд ялсаны 76 жилийн ойн баяр тохиож байна.

Дэлхийн 2-р дайн нь 1939 оны 9-р сарын 1-нээс 1945 оны 9-р сарын 2 хүртэл үргэлжилсэн ба уг дайнд дэлхийн 57 улс оролцсон ч хамгийн хүн ачааг Зөвлөлтийн арми, зөвлөлтийн ард түмэн үүрсэн байдаг.

Зургаан жилийн турш үргэлжилсэн уг дайны уршгаар ойролцоогоо 60 сая гаруй хүн амь үрэгдсэний 27 сая хүн нь Зөвлөлтийн иргэд байсан юм. Нацистууд Зөвлөлтийн болон Европын 1710 хот, 70 мянга гаруй тосгоныг тэр даяар нь эсвэл хэсэгчлэн шатааж, сүйтгэсэн байдаг.

Ингээд 1945 оны 5-р сарын 8-нд нацист Герман дайнд үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар 1418 өдрийн турш тасралтгүй тулалдсаны эцэст Дэлхийн 2-р дайн дуусгавар болсон юм.

Нацист Германыг Зөвлөлтийн арми ялсаны 76 жилийн ойн баярт зориулсан Улаан талбай дээрх цэргийн параданд 12 мянга гаруй цэргийн албан хаагч, оочин үеийн болон түүхэн цэргийн болон тусгай зориулалтын 190 нэгж машин техник, ОХУ-ын Агаарын болон сансрын хүчний 23 нисдэг тэрэг, 53 онгоц тус тус оролцож байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч, цэргийн ерөнхий командлагч Владимир Путин Аугаа их эх орны дайны ялалтын баярыг оросуудын хамгийн чухал баяр гэдгийг онцолжээ. Тэрээр, "Олон 10 жил өнгөрсөн ч манай улсын хувьд 5-р сарын 9-ны өдөр хамгийн чухал, хамгийн ариун баяр хэвээр байх болно" хэмээн Дэлхийн 2-р дайнд оролцсон ахмад дайчдад зориулсан мэндчилгээндээ дурджээ. Түүнчлэн Владимир Путин оросын айл өрх бүр үргэлж "дэлхийг нацистуудаас аварсан аугаа их эх орны дайны баатруудын үйл хэргээр чин сэтгэлээсээ бахархсаар" байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Дэлхийн 2-р дайны ялалтын парад ОХУ-ын 28 хотод болж ба Улаан талбай дээрх парадаас гадна Санкт Петербург хотод цэргийн томоохон парад зохион байгуулагдаж байна. Тус хотын удирдлагууд баярын парадыг үзэж сонирхох ахмад дайчдын эрүүл мэндийг хамгаалахын тулд коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамруулжээ.

Түүнчлэн Санкт Петербург хотын усан замаар ОХУ-ын Тэнгисийн флотын хөлөг онгоцууд болон Дэлхийн 2-р дайнд оролцсон цэргийн хөдөг онгоцнуудын нэрийг бичсэн 100 гаруй гидроцикл оролцож байна.

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.