Москва Украины газар нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэхээр бэлтгэж байна

Twitter Print
2022 оны 07-р сар 20-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

Москва Крымийн хойгийг өөрийн газар нутгийн бүрэлдэхүүнд нэгтгэсэнтэй адилаар Украины зарим хэсгийг ОХУ-д нэгтэхээр бэлтгэж байгаа тухай Вашингтон мэдээлж байна.

АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигийн мэдээлснээр АНУ-ын Тагнуулын албанаас авсан мэдээллээр Москва Украины газар нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх ажлынхаа суурийг тавьж эхэлсэн аж. Ирэх 9-р сард ОХУ-ын зэвсэгт хүчний хяналтанд орсон Украины бүс нутгуудад ОХУ-д нэгдэх эсэх асуудлаар бүх нийтийн "хуурамч" санал асуулга явагдах төлөвтэй байгааг Жон Кирби онцолжээ.

2014 онд ОХУ Крымийн хойгийг бүх нийтийн санал асуулгын үндсэн дээр өөрийн улсдаа нэгтгэсэн ба уг "хууль бус" санал асуулгыг олон улс хүлээн зөвшөөрөөгүй билээ. Жон Кирбигийн хэлж байгаагаар ОХУ хяналтанд авсан Украины бүс нутгуудын засаг захиргаанд өөрийн талын хүмүүсийг томилж, ОХУ-д нэгдэх тухай санал асуулга зохион байгуулахаар зэхэж байгаа ба оросууд уг санал асуулгын дүнг "тусгаар тогтносон Украины газар нутгийг өөрийн улсын газар нутагт нэгтгэхэд" ашиглах аж.

ОХУ-ын уг төлөвлөгөөг ил болгосноороо Вашингтон Украины газар нутаг дээр явагдах ямарваа нэг санал асуулга нь урьдаас төлөвлөсөн, хууль бус болохыг дэлхий нийтэд ил болгож, ийм зүйл тохиолдвол АНУ болон АНУ-ын түнш орнууд ОХУ-д хатуу арга хэмжээ авна гэдгийг Жон Кирби амласан байна.

ОХУ Украины Херсон, Запорожье, Донецк болон Луганск зэрэг мужуудыг ОХУ-д нэгтгэхээр төлөвлөж байгааг Жон Кирби онцолжээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR PRADHAN

      (102.89.39.160) 2022-07-21 16:13
      • 0
      • 0

      Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.www.drpradhanurologist.com

      Хариулах