Шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг буруутай гэж үзжээ

Twitter Print
2020 оны 07-р сар 04-нд 09:13 цагт
Мэдээний зураг,

Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж завсарлалаа.

Өнөөдрийн 21:40 цагт шүүхийн хэлэлцүүлэг дуусаж, шүүх хуралдаан завсарласан. Шүүх хуралдаан завсарласнаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж, шийдвэрээ танилцуулахад бэлдсэн юм. Гэвч шүүх бүрэлдэхүүн уг шүүх хуралдааныг ирэх Даваа гараг буюу долоодугаар сарын 6-ны 09:00 цагаас үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагт товлолоо" хэмээн мэдээллээ. Өөрөөр хэлбэл, шүүхээс Ж.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцож, ямар ял оногдуулснаа ирэх Даваа гарагт танилцуулахаар болжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.