Маршалын гүүрнээс Улиастай хүртэлх дугуйн замын ажил 90 хувьтай байна

Twitter Print
2020 оны 07-р сар 06-нд 16:18 цагт
Мэдээний зураг,

Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар  хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам барих  бөгөөд одоогийн байдлаар дугуйн замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.  

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна. 

Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг  олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэж байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.