Оросууд коронавирусын хамгийн өндөр тархалтай үед ч эмч, ажилтан, алба хаагчдад талархсаар байсан

Twitter Print
2021 оны 04-р сар 18-нд 14:07 цагт
Мэдээний зураг,

Оросууд коронавирусын халдвар хамгийн өндөр тархалтай байх үед ч эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан, алба хаагчдад талархсан сэтгэлээ илэрхийлсэн олон зуун аяныг өрнүүлсээр байсан. Төр нь эдгээр аяныг бодлогоор дэмжиж байгаа харагдсан.

Манайд харин эрүүл мандын салбарт зүтгэж буй олон мянган хүнээс нэг хоёр хүний хийсэн алдаа дутагдлыг дэвэргэж, сэвэх аж. Энэ хар ажлыг төр засаг нь гардан зохион байгуулж байгаа нь туйлын харамсалтай.. Дэлхий нийтээрээ даван туулж байгаа цар тахлын сорилтод буруутан тодруулах гэж улайраад байгаагийн цаана ямар далд зорилго байна вэ? Өнөөдөр эрүүл мэндийн салбарыг коронавирусаас аюултай харагдуулж сурталдаж байгаагийн цаана ямар санаа нуугдаж байна.

У.Хүрэлсүх тэргүүтэн өнөөдөр халдварын голомтод, өвдсөн хүмүүстэй нүүр тулж ажиллаагүй байхгүй юу. Харин тэр эрүүл мэндийн салбарын цагаан нөмрөгтэй баатрууд чинь коронавирусын халдвар авсан 11 мянга гаруй хүнийг эмчилж эдгээсэн юм. Өнөөдөр манай улсын хэмжээнд уушги орлуулах ECMO аппарат ганцхан ширхэг байдаг. Буруутан тодруулах зайлшгүй шаардлага байгаа бол яагаад үүнээс эхэлж болохгүй гэж. Коронавирусын халдвар авсан хүний бие хүндэрвэл энэ аппарат амь насыг нь аврах боломжийг нэмэгдүүлдэг. Нэг ширхэг ECMO аппаратын үнэ 750 сая төгрөг. Гэтэл өнөөгийн эрх баригчдын толгойд нь сууж буй төрийн өмчит компаниуд зөвхөн 2020 онд шинэ суудлын автомашин худалдан авахад 6.2 тэрбум төгрөг зархцуулсан байх жишээтэй...

Коронавирустай хамжаад эрүүл мэндийн салбартайгаа байлдаад байгаа үндэстэн дэлхий дээр өөр байна уу? МАН бол удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өөр зүйл бодохгүй байгаа. Үүний төлөө бусад бүх зүйлийг золионд гаргаж чадна, золиосолж ч байгаа. Харин иргэд ядаж ухаантай байвал. Та нарыг өвдвөл нам дарга биш, эмч эмнэлэг хүлээж авна, эмчилнэ гэдгийг бодно биз.

Э.Сарнай

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.