
В И Т А М И Н А - К2. В И Т А М И Н А - А
1943 онд Америкийн эрдэмтэн Edward Doisy, Данийн биохимич Henrik Dam нар цус өтгөрүүлдэг үйлчилгээтэй витамин К-г нээсний төлөө Нобелийн шагнал авчээ. Энэ 2 эрдэмтэн тэр үед К2 витаминыг бас нээсэн боловч өмнөх витаминтай ижил үйлчилгээтэй гэж бодож байжээ.
1975 онд эрдэмтэд К2 витамины нөлөөгөөр үүсдэг нэгэн уураг олсон ба энэ нь кальцийн ионыг яс руу зөөдөг үйлчилгээтэй болохыг 1997 онд эрдэмтэд нээсэн ба уг бодисыг остеокальцина гэж нэрэлжээ. Түүгээр ч тогтохгүй энэ К2 витамин нь тосонд уусдаг шал өөр үйлчилгээтэй болохыг олон судлаачид баталжээ.
Уг витамин нь ясыг эрүүлжүүлэхээс гадна, зүрхний өвчин, хөгшрөлт, хорт хавдар, гуурсан хоолойн багтраа, Альцгеймерийн өвчин, рассейный склероз зэрэг олон өвчинд сайнаар нөлөөлдөг болохыг баталжээ.
Уг витамин К2МК7, К2МК4 гэсэн 2 хэлбэртэй байдаг, К2МК4 нь цусанд 4 цаг байдаг (шар тосонд байдаг), К2МК7 нь цусанд удаан хугацаагаар байдаг.
К2 витамин судасны хананд кальци хуралдаж судас хатуурахаас сэргийлдэг гэдгийг 10 жил үргэлжилсэн судалгаагаар баталжээ.
55-аас дээш насны 4000 эрэгтэй хүнд хийсэн судалгаагаар К2 витамин нь судас хатуурахаас 52% сэргийлдэг, шигдээсээр нас барахаас 51% сэргийлдэг, өөр бусад шалтгаанаар нас барахаас 26% сэргийлдэг болохыг тогтоожээ.
Элэгний хавдраар өвчлүүлсэн хулганад К2 витамин өгөхөд хавдрын өсөлтийг хязгаарлаж, турахыг нь багасгаж байсан байна.
К2 витамин нь остеокальцина гэдэг уургийг идэвхжүүлж энэ нь цусанд байгаа кальцийн ионыг яс руу зөөдөг байна.
К2 витамин MGP гэдэг уургийг бас идэвхжүүлдэг ба энэ уураг зөөлөн эд болон судсан дээр наалдсан кальцийн ионыг зөөлөн эдээс салгадаг.
К2 витамин дутагдалтай үед остеокальцина, MGP - энэ 2 уураг идэвхгүй "унтамхай" байдаг гэнэ.
-А витамин нүдний хараа, арьс ба салст бүрхэвчийг хамгаалдаг гэдгийг бүгд мэднэ. Үүнээс гадна нэг чухал үүрэг нь организмыг аливаа халдвараас хамгаалдаг. А витамин дутагдвал томуугаас эхлэн HIV-ийн вирус хүртэл бүх халдварт өвчнөөр амархан өвчилдөг болно.
Өөр нэг чухал үүрэг бол ясны бүрэн бүтэн байдлыг хангах. Яс нь бусад эрхтнүүдтэй адил "амьд" эрхтэн , хуучин хөгширсөн эсийн оронд шинэ эс ирэн нөхөн төлжиж байдаг. Энэ хөгширсөн эсийг остеокласт гэх ба А витамин энэ остеокластыг яснаас зөөж салгах үүрэг гүйцэтгэдэг. А витамин дутагдалтай үед ясанд нөхөн төлжилт явагдаж чадахгүй зогсонги байдалд байдаг.
Халдварт өвчнөөс сэргийлдэг гэж хэлсэн, үүнийг батлах нэг жишээ бол 20-д жилийн өмнө Австрали улсад цэцэрлэг, сургуулийн бага ангийн хүүхдүүдэд А витамин 1500 IU өгөхөд энэ хүүхдүүд томуугаар өвчлөх нь эрс багасч байжээ.
А витамины дутагдалтай эмэгтэйчүүд менопаузын дараа хөхний хавдраар илүү их өвчилдөг байна. Маммографийн шинжилгээний оронд А витамины дутагдлаа арилгах нь илүү үр дүнтэй гэж олон судлаач хэлдэг.
А витамин жирэмсэн эхийн эрт зулбах, эхэс ховхрохоос сэргийлдэг ба хөхөнд сүү ороход нөлөөлдөг байна. Биений юм маш их хэмжээтэй ирдэг эмэгтэйчүүдэд 100000IU А витамин өгөхөд 92% -н үр дүнтэй байжээ.
Үр тогтоох чадваргүй спермийн тоо нь цөөн байгаа эрчүүдэд А витамин тус болдог нь бас батлагджээ.
Псoриазтай хүмүүс бүгд А витамины дутагдалтай байдаг байна.
А витамин хавдраас хамгаалах үйлчилгээтэй, хавдрын эсийг өсөлтийг хязгаарладаг тиймээс хавдрын витамин эмчилгээнд заавал ордог.
Хамгийн чухал нэг нөлөө бол А витамин хэрэглэдэг хүмүүс зүрхний өвчин түүн дотор шигдээсээр өвчлөх нь 30-40% бага байдаг гэсэн байна.
1992 онд Харвардын их сургуулийн судлаач Charles Hennkens 40-84 насны 22 мянган эмч нарт хийсэн судалгаагаар өдөрт 50мг бета-каротен тогмол хэрэглэвэл шигдээс, цус харвалтаас 50% сэргийлж чаддаг юм байна гэж баталжээ.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН
КРАКОВ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.