Засгийн газраас Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд 10 сая төгрөг хандивлана

Twitter Print
2020 оны 01-р сар 15-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат арваннэгдүгээр сарын 27-ны өдөр  БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болсон.

Тэрбээр элэгний хатуурал гэсэн оноштойгоор мэс засалд орж, “Sweetymotion” хамтлагийн дуучин, гэргий Ц.Сарнай нь түүний донор болсон юм. Гэвч, хагалгааны дараах эмчилгээ нь санхүүгийн хүндрэлийн улмаас тасарч болзошгүй нөхцөл байдал үүссэнийг тэдний ойрын хүнд уран бүтээлийн анд нөхдөд нь дуулгаснаар хандивын аян өрнөж эхэлсэн. Тэдний эмчилгээнд зохих хандив цуглуулах тоглолт ирэх сарын 1, 2-ны өдөр товлогдоод байгаа юм. 

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар БНСУ-д элэг шилжүүлэн суулгуулсан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нийт 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх юм байна. 

Хандивын аян Өвөр Монголд ч өрнөж, ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч, МУ-ын СТА н.Ашидаа, ӨМӨЗО-ны “Хөх хээр” хамтлагийн дуучин, МУ-ын СТА Ж.Үндэс нар санаачлан хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нарын эмчилгээнд зориулж 112,935 мянган юань / 45 сая гаруй ₮/ цуглуулан дуучин Ц.Сарнайгийн хаан банкин дахь 5212071351 тоот данс руу шилжүүлсэн байна.  

Sarnai Singer-н зураг.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.