Охидын бэлэг эрхтний ариун цэвэр ба сарын тэмдэг

Twitter Print
2020 оны 04-р сар 29-нд 19:32 цагт
Мэдээний зураг,

Охидын ЭЭЖИД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ 

Биений юм нь охидын хувьд анх удаагаа хэзээ ирэх нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарч 12-14 насанд ихэвчлэн ирдэг байна.

Сарын тэмдэг гэдэг нь бэлгийн дааврын нөлөөгөөр тодорхой хугацааны мөчлөгтэйгээр умайн салст давхарга ховхрон үтрээгээр цус болон гадагшлах үзэгдлийг хэлнэ.Энэ үед бага хэмжээний 3-4 хоолны халбага буюу 40-60 мл цус, бусад эдийн хамт гадагшлах ба ихэвчлэн 3-7 хоног үргэлжилнэ.

Сарын тэмдгийн мөчлөг 21-42 хоногтой байж болох  ба дунджаар 28-35 хоногтой байдаг. Охидын сарын тэмдгийн мөчлөг эхний үед тогтворгүй байж болох ба аажимдаа 1-2 жилийн дараа тогтмолждог.

Сарын тэмдгийн үеийн хямрал

Зарим охидод сарын тэмдгийн үеийн хямрал тохиолдоно. Энэ нь ямар нэгэн өвчин биш юм.

Сарын тэмдгийн хямралд:

• Маш их ядрах

• Уур уцаар хүрэх

• Санаа зовох, эсвэл сэтгэл хямрах

• Гэдсээр базалж өвдөх

• Ууц нуруу хөшиж өвдөх

• Бие сульдах

• Бөөлжих, гүйлгэх

• Толгой өвдөх

• Ухаан алдах гэх мэт шинжүүд дан болон хавсарсан байдлаар илэрч болно.

Сарын тэмдэг нь өвчин биш учраас ямар нэгэн зовиур шаналгаа байх ёсгүй. Хэрвээ дээрх шинж тэмдгүүд дангаар болон хавсарч илрэх, сарын тэмдгийн үед гарах цусны хэмжээ ихсэх ба багасах зэрэг өөрчлөлт илэрвэл заавал мэргэжлийн эмчид хандана.

Girl Bleeds Through Clothes After Teacher Denies Toilet Access ...

Хэр их өвдөх нь хэвийн бэ?

Сарын тэмдгийн өмнөх болон эхний өдөр бага зэрэг дуншиж өвдөх нь хэвийн гэж ойлгож болно. Гэхдээ бүр сургуулиасаа чөлөө авах, гараа ч хөдөлгөх тэнхэлгүй болтлоо өвдвөл “Байдаг л юм” гээд тоохгүй өнгөрч болохгүй. Мөн сарын тэмдгээс бусад үед умай,өндгөвч буюу хэвлийн хэсгээр өвдвөл асуудал байна гэсэн үг. Иймээс эмчид хандан зөвлөгөө аваарай

Охидын ээжийн Зөвлөгөө

Охидыг 10 наснаас эхлэн сарын тэмдэг гэж юу болох , 12-14 насанд үтрээнээс цус гарвал айхгүй байхыг захиж хэлээд, хэрхэн ариун цэвэр сахих талаар сайтар хэлж, эртнээс бэлдэнэ.

Зөвлөмж 1. Ариун цэврийн хэрэглэлээ сонгож сурах 

Хөвөн, зөөлөн материалаар хийгдсэн, гадагшаа нэвтрүүлдэггүй, үтрээнээс гарах цусыг шингээх зориулалт бүхий хүний биед харшил үүсгэхгүй, тусгай ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэх нь тохиромжтой. Нимгэн, зузаан, уртаас хамааран өдөр шөнийн гэж ангилна. Тампон хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

Зөвлөмж 2. Ариун цэврийн хэрэглэлийг 3-4 цаг тутамд солих 

Цус хэр их гарч байгаагаас шалтгаалан өдөрт хэд хэдэн удаа солих шаардлагатай байдаг. Цус нь нянгийн үржих таатай нөхцөл болдог учир эвгүй үнэр гарах, шээс, үтрээний үрэвсэл үүсэх эрсдэлтэй байдаг учир ариун цэврийн хэрэглэлийг 3-4 цаг тутам солих хэрэгтэй.

Зөвлөмж 3. Шүршүүрт орох 

Сарын тэмдэг ирсэн өдрүүдэд хувийн ариун цэврийг сайтар сахиж, өдөр бүр шүршүүрт орох шаардлагатай.

Зөвлөмж 4. Гадна бэлэг эрхтэн угаахдаа саван хэрэглэхээс зайлсхийх 

Үтрээний хэвийн бичил биетнүүд нь гаднаас орж ирэх нян, вирүсыг өөрийн механизмаараа цэвэрлэж байдаг. Савантай ус болон бусад үтрээ угаагч шингэнийг хэрэглэсэнээр үтрээний хэвийн бичил биетнүүдийг устгадаг. Иймд зөвхөн бүлээн усыг хэрэглэх зохимжтой. 

Зөвлөмж 5. Бэлэг эрхтэнийг зөв угаах. 

Ариун цэврийн хэрэглэлээ солих бүртээ бэлэг эрхтэнээ бүлээн усаар урдаас хойш чиглэлтэй угааж байх хэрэгтэй. Хойноос урагшаа буюу хошногоны амсраас урагшаа чиглэлтэй угаахыг хориглох хэрэгтэй. Учир нь хошногоны амсарт байрлах нян үтрээ болон шээс бэлгийн замын үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг

Зөвлөмж 6. Хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлийг зөв хаях 

Хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлээ жорлонгийн суултуурын хоолой болон ил задгай хаяхгүй байх. Цаасанд боон хогийн сав руу хаяж занших хэрэгтэй.

More Than 90% Of Girls In UK Worry About Going To School On Their ...

Зөвлөмж 7. Гараа угаах

Ариун цэврийн хэрэглэлийг солихоос өмнө болон сольсны дараа заавал гараа савандан угааж хэвших хэрэгтэй.

Зөвлөмж 8. Хөвөн даавуун дотуур өмд өмсөх

Өдөр бүр цэвэр, биедээ эвтэйхэн, бариу дотоож өмсвөл илүү тохиромжтой. Хэрэв дотуур хувцсан дээр цусны толбо үүсвэл хүйтэн усаар савандаж угаавал цусны толбо хурдан арилна.

Зөвлөмж 9. Хичээл, амралтаа зохицуулж, идэвхтэй байх

Сарын тэмдгийн үед цэвэр агаарт алхах, унтаж амрах, стрессгүй байх хэрэгтэй.

Зөвлөмж 10 Эмчтэй зөвлөх

Сарын тэмдэг ирэхдээ их өвдөлттэй, тогтмол биш, ирдэг бол эвэкер эмийг эмчтэй зөвлөлдөн 2-3 сарын турш уулгаж болно.

Эх сурвалж: http://www.wins4girls.org/resources

Himalaya Doctor

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.