Эрэн сурвалжлагдаж буй Ч.Сайханбилэг олон улсын хуулийн фирмийг хөлсөлжээ

Twitter Print
2020 оны 01-р сар 23-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

Олон улсын хуулийн фирм Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг өмгөөлөхөөр болсон талаараа өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.

Уг мэдээлэлд Ч.Сайханбилэг 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Рио Тинто компанитай Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн хэмээн дөрвөн үндэслэлээр буруутгагдаад байгаа талаар дурдсан байна.

“Амстердам ба Партнерс”-ийн үүсгэн байгуулагч, хуульч Роберт Амстердам Ч.Сайханбилэг энэхүү гэрээг ил тод, парламентын бүрэн эрхийн дагуу хийснийг тодотгоод буруутгаж буй нотлох баримт дутмаг байгааг дурджээ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт гэх хэрэгт буруутган хилийн хориг тогтоогоод байсан. Улмаар тэрбээр эмчилгээ хийлгэх шаардлагатай тул хүсэлт тавин өнгөрсөн 11 сард хил давсан. Заасан хугацаандаа ирээгүй, анх зорчсон улсаас өөр улс уруу явсан хэмээн энэ сарын 11-ний өдөр эрэн сурвалжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (192.82.72.238) 2020-01-23 14:06
      • 0
      • 0

      балайр муу шаар вэ дэлхий ийм хүнийг яаж даадаг байна вэ нүгэл нь нүдээрээ цуваасай

      Хариулах