“Бидон” Д.Ганбат Баянхонгорын 20 оюутанд өөрийн нэрэмжит тэтгэлэг олгожээ

Twitter Print
2019 оны 12-р сар 12-нд 17:23 цагт
Мэдээний зураг,

Баянхонгор аймгаас төр түшилцэхээр хоёронтоо УИХ-д сонгогдож байсан УИХ-ын гишүүн асан Д.Ганбатыг алдарт эхийн одонтой ээжүүдэд бидон тарааснаас  хойш "бидон" гэх нэр овог нь мэт дагах болсон. 

Хамгийн сүүлд гэхэд тэрбээр өнгөрөгч намар Баянхонгор аймгийн сумдад ажиллаж, эхчүүдэд бидоноо тараагаад амжсан бол энэ удаа Улаанбаатар хотын их, дээд сургуулиудад суралцаж буй Баянхонгор аймгийн харьяат 20 оюутанд өөрийн нэрэмжит тэтгэлэг олгожээ.  

Тэрбээр энэхүү тэтгэлгийг 2012 оноос зөвхөн Баянхонгор аймгийн оюутнуудад олгож эхэлсэн аж. Тэтгэлэг гардуулах үеэр “Оюуны хөрөнгө оруулалт нь улс орноо хөгжүүлэх хамгийн зөв алхам” хэмээн үзэж буйгаа УИХ-ын гишүүн асан Д.Ганбат онцлоод, цаашдаа жил бүр 1000 оюутанд тус бүр 500 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөж буйгаа дурьдсан байна.  

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.