Антиоксидант гэж юу вэ?

Twitter Print
2022 оны 03-р сар 19-нд 08:21 цагт
Мэдээний зураг,

Антиоксидант гэж юу вэ?

Антиоксидант гэдгийг маш энгийн үгээр тайлбарлавал хүн төрөлхтний оршин тогтнох эх үндэс болсон эсийн амьд шинжээ хадгалах өвөрмөц биологийн тогтолцоо юм. Эсийн мембраны тосны нэгдлүүдийн исэлдэх процессыг саатуулдаг тогтолцоог антиоксидант буюу мембран хэт исэлдэн задрах, гэмтэхээс хамгаалдаг гэж хэлж болно.

- Антиоксидантын талаар их ярьдаг, гэвч бид төдийлөн сайн мэддэггүй энэ талаар илүү тодруулж өгнө үү?

Антиоксидант нь 2 тэрбум жилийн өмнө эсийн эволюц хөгжлийн явцад төгөлдөржсөөр бидний биед бүрэлдэн тогтжээ. Энгийнээр хэлбэл хаврын улиралд өөх, махны амт, үнэр, бүтцийн өөрчлөлтөд ордог. Энэ үзэгдлийг монголчууд мах, өөхний хуршилт хэмээн тодорхойлдог. Үүнийг эсийн мембраны орчинд явагддаг исэлдлийн процесс гэж ойлгож болно. Жишээлбэл: Адууны мах илүү хуршимтгай, учир нь тосны найрлагын хувьд ханаагүй хүчлийг илүү агуулсан байдаг ба энэ нь тосны хүчлийн язгуур, хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэр үүсэх байдлыг эрс нэмэгдүүлдэгтэй холбоотой. Гэхдээ адууны махыг өвлийн улиралд хэрэглэх нь илүү тохиромжтой учир нь ханаагүй тосны хүчил нь исэлдээгүй буюу хуршаагүй үед маш хүчтэй антиоксидант юм.

- Бидний биед Антиоксидант нь ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Эсийн мембраны өөх тосны нэгдлүүд нь хэт исэлдлийн процессд өртөх, мембран гэмтэх, задрах, эсийн үйл ажиллагаа алдагдах гэсэн сөрөг нөлөөлөлд ордог.  Эсийн мембран өөрийгөө хамгаалах, сөрөг нөлөөлөлд үл автах гэсэн нарийн нийлмэл чадамжтай үүрэг гүйцэтгэдэг болсон. Энэхүү антиоксидант нь бие махбодид чөлөөт радикалыг исэлдүүлэн саармагжуулж хоргүй болгох бодисуудыг ялгаруулж байдаг. Энэ нь Төмөр, зэс, маргенц, селен, А, С, Е амин дэм бетакаротин, биофлавниод, пекногенол, лицопен зэрэг нь хүчтэй антиоксидант буюу хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Мөн хүчилтөрөгчийн дутагдлын үед бие организмыг хэвийн байдалд оруулж нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж чаддаг.

- Хүний биед чөлөөт радикал үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс нь юу байна вэ?

Чөлөөт радикал нь агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, химийн хортой нэгдлүүдийн нөлөөгөөр ихэвчлэн үүсдэг.

- Хүний бие организмд өөх тосны хэт исэлдэх процессийг идэвхжүүлдэг ямар механизм явагдаж байдаг вэ?

Хүний биед тосны хүчлийн язгуур, хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэр гэсэн 2 нэгдэл нь өөхний хэт исэлдлийг үүсгэх гол молекулууд болдог. Өөхний хэт исэлдэлт нь хүн болон хөхтөн амьтны эсийн орчинд байнга өрнөж байдаг урвал. Энэ урвал хэвийн хэмжээнд үүсч байдаг ба хэвийн хэмжээнээс ихсэх, антиоксидант тогтолцоо суларвал эсийн мембраны гэмтлийн шалтгаант эрхтэн тогтолцоог хамарсан эмгэг үүсдэг.

- Агаарын бохирдол  хүний бие организмд ямар нөлөөлөл үзүүлж байна вэ?

Агаар мандал дахь тоос, тоосонцор, хортой химийн нэгдлүүд нь зөвхөн амьсгалын замд нөлөөллөөд зогсохгүй, бие махбодид   хортой нөлөө үзүүлдэг. Амьсгалын замд орсон тоос, тоосонцор уушгины эдийн орчин, цусанд орж дархлалийн эс, ялангуяа залгиур эсийн тогтолцоог цочроодог. Залгиур эсүүдийн үүрэг нь эмгэг үүсгэгч, тоос тоосонцор болон өөр нэгдлүүдийг өөртөө холбон, эсийн дотор оруулж устгадаг.

Агаарын бохирдлын үед хэт исэлдэлт идэвхжих шалтгаан нь залгиур эсүүд хорт утааны нарийн тоосыг боловсруулж, бүрэн устгахын тулд эсийн дотоод орчиндоо хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэрүүдийг үүсгэж, тоосонцорыг бүрэн задалж биеэс зайлуулдаг.

Нарийн тоосонцорыг задлан устгадаг хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэрүүд нь эсийн орчинд буцаад хоргүй нэгдэл болох ёстой. Гэтэл эдгээр хүчилтөрөгчийн идэвхтэй нэгдлийг задлах ферментүүд, антиоксидант уургуудын хэмжээ, идэвх нь хангалттай байхгүй нөхцөлд хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэрүүд нь бие махбодын орчинд хэт исэлдлийг өдөөж, энэхүү нөлөөгөөр  дархлаа дутагдал үүсэх, дархлаа сулрах, судас гэмтэх, халдварт өртөмтгий болох зэрэг олон эмгэг өвчний суурь тавигдаж болдог.

- Бие махбодын орчинд өрнөж буй өөхний хэт исэлдлийн урвалаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор ямар бүтээгдэхүүн, эм бэлдмэл хэрэглэх шаардлагатай вэ?

Утааны улиралд антиоксидант нэгдлийг хэрэглэх нь дархлааны эсийн орчинд үүссэн хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэрийг буцаан саармагжуулж, эсийг гэмтээх эрсдэлээс хамгаалах,  дархлаа дутагдал үүсэх нөхцөл байдлаас сэргийлнэ.

Хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэр болон тосны бодисын чөлөөт язгуурыг саармагжуулах нэгдлүүдэд витамин С, В, Е, Төмөр, Цайр, Селен агуулсан биологийн нэмэлтүүд, тосны ханаагүй нэгдлүүд болох Омега-3,6,9 болон ургамлын гаралтай тоснууд байж болно.

Антиоксидант бүтээгдэхүүн хэрэглэх нь эсийн мембраныг гэмтэхээс хамгаалах, эсийн хуваагдлыг хянах, хөгшрөлтийн эсрэг, хорт хавдраас сэргийлэх, дархлал дэмжих, үрэвслийг бууруулах, судах хатуурах эрсдлийг багасгах, хорт нэгдлийг саармагжуулах, хоргүйжүүлэх процессийг дэмжих гэсэн маш олон төрлийн ач холбогдолтой юм.

АШУ-ны доктор профессор М.Амбага
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.210.65.8) 2022-03-20 20:07
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • Rush Qin

      (138.199.16.205) 2022-03-19 22:17
      • 0
      • 0

      Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та 460,000 ам.доллараар амиа аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу, эсвэл Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөрөө зарна уу: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM

      Хариулах