
Хүүхдээ унтах үед заавал ярилцах 5 зүйл
Өдөржингөө ажил, сургууль, цэцэрлэг гээд өдрийн турш бүгд маш завгүй байдаг. Орой гэртээ цуглараад хоолоо идчихээд бараг унтах болдог. Та энэ үеийг хүүхдийнхээ сэтгэл зүйн дархлааг дэмжих цаг болгон ашиглах боломжтой.
Сэтгэл хөдлөлийн талаар асуух (хүүхэд өөрийгөө ажиглаж сурах ба сэтгэл хөдлөлөө удирдаж сурахад нь та туслах боломжтой). Жишээ: Өнөөдөр чи баярласан уу? гайхсан уу? Санаа зовнисон уу? Яагаад баярлав? Яагаад гайхав? Яагаад уурлав? Чи юу хийсэн бэ? Үр дүнтэй байсан уу? гэх мэтчилэн.
Өнөөдөр хүүхдийн үйлдлээс онцолж талархах, бахархах зүйл байвал хэлэх. Байхгүй байсан ч хайж олох. Учир нь энэ үйлдлийг хүүхэд илүү их давтах болохоор. Жишээлбэл: 10 удаа дүүгээ зодсон 1 удаа эвтэй байсан бол зөвхөн тэр ганцхан удаа эвтэй байсан үеийг онцолж хэлэх (.... ээж нь бахархаж байна).
Хүүхдийг нөхцөлгүй хүлээн зөвшөөрч хайрлалаг болохоо хэлэх.
Би чамайг ямар ч тохиолдолд хайрлах болно. Би уурлаж байсан ч, чи буруу зүйл хийсэн ч гэсэн миний хайр хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Надад дахиад хүүхдээ сонгох боломж олгох юм бол бүх хүүхдүүд дундаас би чамайг л сонгох байсан.
Хүүхдийн жижиг амжилтуудыг хэлэх эсвэл асуух.
Чи юуг ойлгосон? Юуг чаддаг болсон бэ? гэх мэтчилэн том зорилгод хүрэхийн тулд хийж буй жижиг амжилт, алхмуудыг магтах. Яагаад тухайн зүйл чухал болох талаар ярилцах
Маргааш юу хийх, ямар чадваруудаа сайжруулах талаар ярилцах.
Хүүхэд дахин дахин гэрийн даалгавраа хийхгүй байгаад байна. Та байнга уурлаж байж хийлгэдэг. Тэгвэл "гэрийн даалгавраа чи өөрөө хийдэг болохын тулд ямар чадвараа сайжруулах хэрэгтэй гэж чи бодож байна? Би чамд яаж туслах вэ?" гээд хүүхэдтэй юуг суралцах хөгжүүлэх талаар ярилцах. Харин аав ээжүүд маань туслахын оронд шаардах, юу хийж чаддаггүй болохыг л хэлээд байдаг.
Өдөр бүр өөрийгөө хөгжүүлэх дадал зуршил бий болгоход туслах боломжтой. Гэхдээ чиний тэр болохгүй байна гэдэг дээр төвлөрөх юм бол та хүүхдийг "хангалттай сайн" гэж үзэхгүй байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр өөрөөс нь " чи өөрийнхөө ямар чадварыг сайжруулахыг хүсэж байна?" гэдэг асуулт маягаар асуугаарай. Жишээ: та өөрийгөө " би тарган байна, турах хэрэгтэй" эсвэл таны хайртай хүн таныг "чи тарган байна турах хэрэгтэй" гэдгийн алийг сонсоход та турах гэж оролдох вэ?
Сэтгэл зүйч Г.Хулан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.