Солонгос улс 2025 оны байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна

Twitter Print
2021 оны 12-р сар 09-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгос улс 2025 оны байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Тэд энэ удаагийн ДАШТ-ийг зохион байгуулах болсноор гурав дахь удаагаа энэ тэмцээнийг нутагтаа зохиохоор боллоо.

Байт харвааны төрлөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг Өмнөд Солонгос 2025 оны ДАШТ-ыг зохион байгуулахаар болжээ. Байт харваа нь дэлхийн хамгийн алдартай спорт биш ч олон орны тамирчид хичээллэдэг. Эдгээр орны нэг нь Өмнөд Солонгос юм.

Өнгөрсөн есдүгээр сард 2021 оны Дэлхийн байт харвааны ДАШТ болоход Солонгосын баг тамирчид бүх төрөлд түрүүлж алтан медаль хүртсэн. 2021 оны Токиогийн олимпын үеэр ч Өмнөд Солонгос 3 алтан медаль авсан. 2025 оны байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн байт харвааны конгресс байрлах Гванжу хотод болно. Лозанна дахь гүйцэтгэх зөвлөл 10-ийн эсрэг 1-ийн эсрэг саналаар Мадридыг биш Кванжу хотыг сонгосон юм.

Өмнөд Солонгос байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Өмнө нь 2009 онд Улсан хотод, 1985 онд Сөүл хотод байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байжээ.

Мөн 2022 онд болох Хьюндай байт харвааны дэлхийн цомын төлөөх Ази тивийн тэмцээнийг Кванжу Шанхайг орлон зохион байгуулна. Учир нь Хятадад аялах хязгаарлалт үргэлжилж байгаатай холбоотой юм.

Энэ хооронд 2022 оны Хьюндай байт харвааны дэлхийн цомын финалын тэмцээнийг хаана зохион байгуулах вэ гэдэг асуулт гарсаар байна. Дэлхийн байт харвааны холбооноос хавраас өмнө шийдвэрийг гаргана гэж тамирчид найдаж байгаа бөгөөд тендерийн эцсийн хугацаа нэгдүгээр сарын 31-нд дуусах юм.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

 

 
 
 
 
 
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.