Мэндчилгээгээ сэргээе

Twitter Print
2020 оны 03-р сар 13-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Монголчууд ХХ зууны бараг дунд үе хүртэл хоорондоо гар барин мэнд мэддэггүй байсныг бид мэднэ.

Хоорондоо мэнд мэдэлцэх олон ёс, үг хэллэг одоо ч уламжлагдан хэрэглэгдсээр байна. Харин энэ цаг үеэс эхлэн хоорондоо гар атгалцан мэндэлдэгээ больцгооё.

Оронд нь, яг нүүр тулан уулзвал уламжлалт "Баруун гараа зүүн эгэм тус газар хүргэн үл ялиг бөхийсхийж толгой дохин", алс зайд зөрж таарвал хараа хүрэх газар ТОЛГОЙ ДОХИХ, бараа харах газар БАРУУН ГАРАА ӨРГӨН ДАЛЛАХ, зүс үзсэн ч биеэр таньж уулзаж байгаагүй хүн таарч зөрж өнгөрвөл ИНЭЭМСЭГЛЭН ТОЛГОЙ ҮЛ ЯЛИГ ДОХИН ӨНГӨРӨХ, удтал уулзаагүй танил дотно хүмүүс нүүр тулан уулзахдаа ХОЁР ГАРЫГ ЗӨРҮҮЛЭН ЗОЛГОХ зэрэг уламжлалт мэндчилгээгээ байнга хэрэглэж хэвшүүлцгээе.

Түүхч Д.Өлзийбаатар 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.