Сүлд, сүнс хоёр чихэнд байдаг учир зовлонгоо хэнд ч битгий ярь

Twitter Print
2021 оны 02-р сар 20-нд 15:37 цагт
Мэдээний зураг,

Хүний хамгийн том төлөвшил бол зовлонгоо ярихгүй байх, асуудлыг шийдэх гарцаа олох дээр төвлөрч сурах, хүнд ялархахгүй байх…

Эр хүний сүнс бүсэндээ, сүлд нь малгайдаа явдаг болохоор хүний хуучин зүйл тэргүүндээ бүү хүргэ гэдэг хуучны үг байдаг. Харин эмэгтэй хүн бүс үгүй болохоор бүсгүй гэдэг байсан бөгөөд сүлд, сүнс нь хоёр чихэнд нь байдаг гэнэ.

Бүсгүй хүнийг 16 нас хүрэхээр чөтгөр хоргоож эхэлдэг гэж ярьдаг. Тийнхүү эмэгтэй хүн ээмэг зүүж чөтгөрийг хөөдөг болсон ч хамаг гай зовлон, муу муухай нь ээмгэнд нь шингэг гэж чөтгөр хараасан гэдэг.

Тиймээс эмэгтэй хүний зүүсэн ээмэг, тэр тусмаа үнэт металл энерги их хадгалдаг болохоор зүүж буй хүнийхээ бүх зовлон гайг ихээр шингээдэг гэнэ. Хэрэв ээмгээ гээчихвэл зовлон ариллаа гээд араас нь харамсдаггүй, бас дахиж хос болголгүй хайлуулаад өөр зүйл хийдэг байжээ.

Монголчууд хүний алтан ээмэг олбол муу муухайгаа гадагшлуулдаг, мууг нь арилах болтухай гэж бодоод дээрээс нь бие засаж авдаг. Тиймээс балчир охиндоо өөрийнхөө зүүж байсан хуучин ээмгийг бүү зүүлгээрэй. Хэрвээ их үнэтэй ээмэг бол хэлбэр дүрсийг нь өөрчилж зүүлгэхийг зөвлөж байна.

 

Хэрүүлгүй, гомдолгүй харилцаа гэж байдаггүй юм. Харин хүчтэй хүмүүс хамт үлдэж, сул дорой нэг нь л өөр хүн хайж эхэлдэг…

Хүний амьдралд уйлмаар үе зөндөө л бий битгий уйл. Чиний нулимсны үнэ цэнийг чамаас өөр хэн ч мэдэхгүй…

Ханиас чинь илүү хамаатан садан гэж байхгүй. Бусдын үгээр үг хийх хэрэггүй. Чамтай тэд биш хань чинь л хорвоог туулах юм шүү…

Хүү нараас маш их түшиг нөмөр, ач тус илэрдэг. Охин хүүхдээс хязгааргүй их хайр энэрэл халамж гэрэлтдэг. Үнэхээр сайхан ч юм даа энэ амьдрал.

Үрээ битгий загна, цаг нь ирэхээр тэр өөрөө гэрэлтэнэ. Чи түүнд хайраа өгч чадахаас бодлоо өгч чадахгүй. Чи өөрөө зөв бай тэр чамайг л дуурайна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.