УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы хуралдаанд оролцохдоо өмдөө өмсөхөө мартжээ

Twitter Print
2020 оны 11-р сар 14-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Коронавируст цар тахал манай улсад дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан тодорхой тооны албан байгууллагаас бусад нь цахим горимд шилжин ажиллаж буй. 

Энэ жишгээр УИХ-ын өчигдрийн чуулган цахимаар хэлбэрээр явагдсан. Тэгвэл 2021 оны төсвийг баталсан тус хуралдаанд Булган аймгаас төр түшилцэхээр сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ гишүүн гэрээсээ оролцсон бөгөөд өмдөө өмсөхөө "мартаж", нийгмийн сүлжээнд тун ч эвгүй байдалд орсон гэнэ. 

Түүнийг хурлын дундуур босч явахдаа дотуур өмдтэйгөө байгаа нь шууд бичлэгт тодорхой бичигдэн үлдсэн байна. Өмнө нь Аргентины парламентын гишүүн чуулганы хуралдаа гэрээсээ цахимаар оролцож байхдаа камераа унтраасан гэж эндүүрэн найз бүсгүйнхээ хөхийг ил гарган шуугиан тарьж, үүнийхээ төлөө огцорч байсан удаатай гэнэ лээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.