Охинтой аавууд урт насалж, стресс бухимдалд бага өртдөг

Twitter Print
2020 оны 08-р сар 17-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

Охинтой аавууд урт насалж, стресс бухимдалд бага өртдөг. Нэг охин төрөхөд аавын амьдрах хоног 74-н долоо хоногоор уртсах ажээ.

Охидууд эцэг эхдээ аз жаргалыг дагуулан авчирдаг төдийгүй аавдаа урт удаан амьдралыг бэлэглэдэг байна. Судалгаанаас үзэхэд охинтой аавууд бусад аавуудтай харьцуулахад илүү удаан амьдарч, төрөл бүрийн өвчнөөс хол байдаг гэнэ шүү. Хүүхэдтэй болох нь эцгийн эрүүл мэнд, бие махбодид хэрхэн нөлөөлдөг талаар төдийлөн сайн мэддэггүй тул гүн гүнзгий ухах зорилгоор “Jagiellonian” их сургуулийн судлаачид судалгаа хийжээ. 4,310 гаруй хүмүүсийн (2,147 эх, 2116 эцгээс бүрдсэн) хүн ам зүйн мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийв.

Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдтэй аавуудыг 2 бүлэгт хувааж, тэдний биеийн болон сэтгэхүйн эрүүл мэндийг шинжилж үзсэн байна. Судалгааны хариугаар, охинтой аавууд илүү удаан амьдарч, стресс бухимдлаас хол байдаг төдийгүй эрүүл саруул, амар тайван амьдардаг байх аж. Судалгаагаар охидтой аавууд илүү урт наслах хандлагатай байдаг бөгөөд охидын тоо олон байх тусам аавуудын амьдрах хугацаа уртасна.

Нэг охин төрөхөд аавын амьдрах хоног 74-н долоо хоногоор уртсах аж. Мөн өөр нэгэн судалгаанаас үзэхэд хүйс хамаарахгүй хүүхэд болох нь эцэг эхчүүдийн амьдрах хугацааг илүү уртасгадаг хэмээжээ. Тэд аав ээждээ аз жаргал бэлэглэж, ажлын стресс бухимдлыг нь тайлж, олон төрлийн өвчнөөс ангид байх боломжийг олгодог аж.

daughter with dad-н зурган илэрц

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.