Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг баритон

Twitter Print
2021 оны 10-р сар 21-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Италийн Дуурь болон Симфони хөгжмийн холбооноос зохион байгуулсан "Opera star” – International opera awards (The Lyric’s Oscars) арга хэмжээний "Шилдэг Баритон”-оор МУГЖ Энхбатын АМАРТҮВШИН шалгарлаа.

2010 оноос эхлэн зохиогдсон уг арга хэмжээ нь энэ жил алдарт дуучин Лучано Паваротигийн дурсгалд зориулагдсан бөгөөд Итали, Арабын Нэгдсэн Эмират улс болон Олон улсын нэр хүндтэй дуурийн одод оролцсон юм.

МУГЖ Э.Амартүвшин нь 2004-2009 онд СУИС-ийг МУГЖ Ц.Ерөө багшийн удирдлагад суралцаж төгссөн бөгөөд 2009-2016 онд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт Гоцлол дуучнаар ажиллаж байсан, 2011 онд буюу 25 насандаа Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр шагнуулсан.

Мөн тэрээр:

2011 онд «Байкал» ОУ-ын дуурийн дуулаачдын уралдаан /Улаан Үдэ, ОХУ/, I байр,

2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,

2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,

2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,

2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,

2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.

Дэлхийн тоглолтууд:

2011 – Сонгодог тоглолт /Сөүл, БНСУ/,

2011 – Дэлхийн залуу оддын сонгодог гала-тоглолт /Киев болон Львов, Украйн/,

2011 – Монголын гала-тоглолт /Парис,Франц/, UNESCO-гийн концертын танхим,

2011 – Монголын гала-тоглолт /Нью-Йорк, АНУ/, UNF-ийн хурлын танхим,

2012 – Ж. Верди «Риголетто» дуурийн Монтероне гүн, /Валенси, Испани/, Валенсийн Театр,

2012 – Плачидо Доминготой хамтарсан сонгодог тоглолт, /Бээжин, БНХАУ/, Reinwood театр,

2012 – Н. Римский-Корсаков «Садко» дуурийн Веденец зочин, /Красноярск, ОХУ/, Красноярскийн Дуурийн Театр,

2013 – Viva Verdi гала-тоглолт /Сингапур/, Esplanade концертын танхим,

2014 – Монголын гала-тоглолт /Стейнфорд, АНУ/, Bing концертын танхим,

2014 – Ж.Верди «Аида» дуурийн Амонасро /Красноярск, ОХУ/, Красноярскийн Дуурийн Театр,

2014 – Петер Дворскийн хөгжмийн наадмын нээлтийн гала-тоглолт, /Jaromerica nad Rokytnou,Чех/, Chateau park,

2016 – Voce del mondo in Italia Arcorre and Biella тоглолт,

2016 – Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Киель, Герман/, Киелийн Театр /15 удаа/,

2017 – Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Неаполь, Итали/, Сан-Карлогийн Театр /4 удаа/,

2017 – Ж.Верди «Хувь заяаны хүч» дуурийн Дон Карло /Тель-Авив, Израиль/, Тель-Авивийн Театр /3 удаа/,

2017 – Ж.Верди «Трабадур» дуурийн Ди Луна гүн /Москва, ОХУ/, П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Их Сургуулийн Их танхим,

2017 –Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Верона, Итали/, Arena di Verona Театр /2 удаа/,

2017-10 – Ж.Верди «Симон Бокканегра» дуурийн Симон Бокканегра /Неаполь, Итали/, Сан-Карлогийн Театр,

2017-10 – Ж.Верди «Трубадур» дуурийн Ди Луна гүн /Падоа, Итали/, Падоагийн Театр,

2017-12 – Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Женоа, Итали/, Женоагийн Театр,

2018-01 – Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Парма, Итали/, Пармагийн Театр,

2018-02 – Ж. Верди «Набукко» дуурийн Набукко /Новара, Итали/, Новарийн Театр,

2018-05 – Ж.Верди «Набукко» дуурийн Набукко / Неаполь, Итали/, Сан-Карлогийн Театр,

2018-05 – Ж.Верди «Набукко» дуурийн Набукко /Неаполь, Итали/, Неаполийн Театр,

2018-07 – Ж.Верди «Набукко» дуурийн Набукко, Ж. Верди «Аида» дуурийн Амонасро /Верона, Итали/, Arena di Verona Театр,

2018-09 – Ж.Пуччини «Тоска» дуурийн Скарпиа /Дубай, Арабын нэгдсэн Эмират улс/, Дубайн Театр,

2018-10 – Ж. Верди «Риголетто» дуурийн Риголетто /Палермо, Итали/, Палермогийн Театр,

2019-12 – Ж. Верди «Риголетто» дуурийн Риголетто /Торино, Итали/, Ториногийн Театр

2020 – Ж.Верди «Аида» дуурийн Амонасро /Милан, Итали/, La Scala театр,

2020 – Ж.Верди «Набукко» дуурийн Набукко, Ж.Верди «Набукко» дуурийн Набукко, Arena-di-verona фестиваль,

2021 – Ж.Верди «Хувь заяаны хүч» дуурийн Дон Карло, /Флоренц, Итали/, Флоренц хотын дуурийн театр,

2021 – Ж.Верди «Аида» дуурийн Амонасро, /Мюнхен, Герман/, Мюнхен хотын дуурийн театр,

2021 – Ж.Верди «Багт наадам» дуурийн Анкастром, /Парма, Итали/, Парма хотын Ж.Вердийн фестиваль гэх зэрэг тоглолтуудад оролцож, Дэлхийн шилдэг сонгодог дууриудад дүрээ мөнхөлж Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа Дэлхийд хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн "Шилдэг Баритон", Монголын бахархал юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.