Halloween буюу сүнсний баяр

Twitter Print
2023 оны 10-р сар 31-нд 11:37 цагт
Мэдээний зураг,

“Halloween”-ий баярын бусдаас ялгаатай тал нь 2000 жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн, католик шашны зан үйлээс үүссэн шашны тэмдэглэлт өдөр гэдэг.

Жил болгоны аравдугаар сарын 31-ийг зарим улс орнууд тэмдэглэдэг байв. Харин сүүлийн жилүүдэд маш олон орон тэмдэглэх болсон.

Энэхүү баярыг "Үхэгсдийн өдөр" гэж нэрлэдэг харин зарим нь “Тахилга өргөх ёслолын өмнөх өдөр” ч гэж нэрлэх нь бий. Гэвч энэ баяр нь сүүлийн жилүүдэд шашны нэг төрлийн тэмдэглэлт өдөр гэхээсээ илүүтэйгээр соёл болон дэлгэрэх хандлага ихэссэн. 

Тиймээс манай оронд ч гэсэн тэмдэглэдэг болсон. Мэдээж жил ирэх тусам хамрах хүрээ ихэссээр л байгаа. Жаахан хүүхдүүдэд чихэр өгөх, дүр төрхөө хэн нэгэн аймшгийн дүрд хувилгах гээд олон сонирхолтой үйл явдал энэ баяраар болдог. 

Halloween

Анх энэ баярыг хуучны Ирланд үндэстэнгүүд тэмдэглэж иржээ. Аравдугаар сарын 31-ний өдрийн яг нар жаргах үеэс эхлээд буюу үдэш болох үед дэлхий дээр бүх сүнсүүд цуглаж тэнэдэг гэж үздэг бөгөөд тийм болохоор айл бүхэн гаднаа сүнснүүдэд хоол үлдээж тэднийг дайлдаг байна.

Мөн тэр өдөр баг костюм өмсөж явах нь тэдгээр сүнснүүдэд танигдахгүйн тулд өөрсдийгөө нуун далдалдаг байсных гэнэ. Энэ өдрийг эртний Ромд хүртэл том фестиваль болгон тэмдэглэсээр ирсэн. Одоо энэ баярыг ихэнх Христийн шашинтай улсууд тэмдэглэдэг бөгөөд хамгийн өргөн тэмдэглэдэг нь Ирланд, Шотланд мөн Америк болон Канад улсууд юм.

Тэрчлэн дэлхийн олон орон, тэр дундаа Англи, Хятад улс хүртэл энэ баярыг сүүлийн жилүүдэд сүр дуулиантай тэмдэглэдэг болсон байна. Харин Латин Америкийн улсуудад бол Чөтгөрийн баяр гэж нэрлэн тэмдэглэдэг. Америк улсад 19-р зуунаас эхлэн тэмдэглэн ирсэн бөгөөд энэ нь Европын орнуудаас олон мянган цагаачид ирсэнтэй холбоотой юм.

Одоо энэ баяр нь Америкийн хүүхдүүдийн хувьд шашны бус баяр бөгөөд бусад улсад бол бараг шашны баяр хэвээрээ байсаар байгаа. Энэ баярын хамгийн гол симбол болсон зүйл бол улбар шар хулуу.

Хойд Америкт Чарли гэдэг нэг харамч баян хүн байж гэнэ. Тэр бас их харамч, хүнд мөнгө зээлдэггүй их муухай ааштай хүн байсан. Чарли үхсэнийхээ дараа сүнс нь эд хөрөнгөндөө хоргодоод яг аравдугаар сарын 31-нд хулууны хэлбэрээр үзэгддэг болж. Ойр орчмынх нь айл хөрш энэ хүний сүнснээс айж, гэрээсээ холуур явуулахын тулд хэлээнаас хамгийн томыг нь сонгож аваад орой дээрээс нь тэгшхэн зүсч доторх зөөлөн эдийг нь ухаж аваад, хулууныхаа хана дээгүүр дүрс гарган цоолж, дотор талд лаа асааж тавьдаг.

Тэр үеийн хүмүүс Чарли энэ хулуунуудыг дагаж явдаг гэж итгэж байсан тул жил бүр ингэж бэлддэг болжээ. Хожим нь энэ нь бусад хүмүүст хүрч одоогийн хэлбэртэй болсон юм.

Энэ баярын хамгийн гол хоёр өнгө бол улбар шар болон хар өнгө юм.

Энэ баярын бас нэг том заншил бол TRICK OR TREAT юм. Хүүхдүүд янз бүрийн сүнс, шулам, чөтгөрийн хувцас өмсөөд айл айлын хаалга тогшин энэ үгээ хэлж янз бүрийн амттан цуглуулдаг.

TRICK нь заль мэх, хууралт, TREAT нь чихэр, амттан. Утгачилвал "Чихэр жимс өгөхгүй бол танд бид муу юм хийнэ шүү" гэсэн утгатай. Тэдгээр хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу зүйл болно гэж үздэг байсан хүмүүсийн мухар сүсгээс үүсчээ. 

Ц.Мөнхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.