Лесби хосууд шоронд гэрлэлтээ батлууллаа

Twitter Print
2014 оны 10-р сар 31-нд 07:52 цагт
Мэдээний зураг,

Бразил улсын Сан Пауло мужийн эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй хоёр лесби хуримаа хийжээ. Энэ тухай мэдээллэхдээ хоригдогч С.В.Ричтофен 30 настай, 2002 онд чанга дэглэмтэй хорих ангид 39 жилийн ял сонссон. Харин түүнтэй гэрлэсэн хоригдогч С.Р.Санчес 2006 онд хүүхэд хулгайлж, ороосон хэргээр 27 жилийн ялаар шийтгүүлсэн гэсэн байна. Шинэхэн хосууд шоронгийн хувцасны үйлдвэрт танилцсан аж.

Тэд хамт байхын тулд өршөөлөөс татгалзаж, шоронд хосоороо амьдрах замыг сонгосон гэнэ. Тус улсад 2011 онд дээд шүүхийн шийдвэрээр үндсэн хуульд харшлахгүй учир ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.