Л.Мөнхтүшиг: Манай улсын иргэнд маш бага хэмжээний коронавирус илэрсэн ч, бүрэн эдгэрсэн

Twitter Print
2020 оны 03-р сар 14-нд 11:37 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусын халдварын тархалт, эмчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар өдөр бүр 11:00 цагт хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгч байгаа.

Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг оролцож, өчигдөр Солонгосын хэвлэлүүдээр гарсан Монголын хоёр иргэн коронавирусын халдвартай нь оношлогдсон гэх мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай улсын иргэн эрүүл байгаа. Бид Сөүл дэх Элчин сайдын яамаар дамжуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс нь тодруулахад мэдээлэл дутмаг байсан. Манай улсын 28 настай иргэн Б Дэгү хотод хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илрээд дүүргийнхээ эмнэлэгт хандсан. Шинжилгээ өгөхөд хоёрдугаар сарын 27-нд эерэг буюу коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон.

Тухайн дүүргийн эмнэлгээс манай иргэнд илэрсэн вирус бага хэмжээтэй байсан тул нэг удаагийн дуслын эмчилгээ хийгээд гэрийн хорионд байх мэдэгдэл өгсөн. Манай иргэн 14 тусгаарлалтын хоногийг дуусгаад гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд шинжилгээ өгөхөд хоёр удаа сөрөг хариу гарсан. Энэ иргэн эрүүл саруул, чөлөөтэй байгаа” гэлээ. Харин халдвартай гэж оношлогдсон гэх нөгөө иргэний тухайд элэгний хурц үрэвслийн улмаас өнгөрсөн сард нас барсан иргэн О аж.

Г.Ганаа

Холбоотой мэдээлэл: 

Солонгос улсад манай улсын хоёр иргэн коронавирусын халдвартай гэж оношлогдсон гэлээ

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.