Судсаа цэвэр байлгахын тулд дараах хүнсийг өдөр бүр хэрэглэж заншаарай

Twitter Print
2022 оны 03-р сар 07-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Атеросклероз (өөхших гүвэн) нь судасны хананд өөх тос болон бусад зүйлс наалдан, дүүрч зүрх судасны хэвийн ажиллагааг алдагдуулдаг гол шалтгаан юм.

Артерийн болон бусад судасны үндсэн зорилго нь зүрхээр шахагдсан хүчилтөрөгчөөр баялаг  цусыг биеийн бүх л хэсэгт тараах ба хүний бие дэх судас нь зөөлөн, уян боловч маш бат бөх байдаг. Тархинд цус харвах, судасны нарийсал мэтийн янз бүрийн судасны өвчин, зүрхний хэм алдагдах зэрэг зүрх судасны өвчин нь АНУ-д зонхилох үхлийн шалтгааны нэг гэж үздэг бөгөөд энэ улсад зүрх судасны өвчнөөр жилд 600.000 гаруй хүн амь насаа алдаж байна.

Энэ өвчин нь хүнд шууд мэдрэгдэх ямар нэг шинж тэмдэггүйгээр бий болж, улам бүр хүндэрсээр ихээхэн цаг алдсаны дараа шинж тэмдгүүд илэрч, цаашдаа үхэлд хүргэдэг билээ. Нарийссан буюу битүүрсэн судасны илрэх шинж чанар нь тухайн хүний артерийн судаснаас шалтгаалан янз бүр байдаг. 

Титэм судас: Зүрхний титэм судас нарийсч түүгээр урсах цусны хангамж муудсанаар зүрх хангалттай хэмжээний цус авч чадахаа болино. Үндсэн зовиур нь цээжинд мэдрэгдэх өвчин, мөр, дал, нуруу, гар, шанаагаар чилэх, даралт мэдрэгдэх, амьсгаадах зүрхний цохилт ихсэх зэрэг болно.

Гүрээний судас: Гүрээний болон тархины судас нарийсан, цусан хангамж дутагдахад толгой өвдөх, нүд ядрах, тэнцвэр муу болох, хэл ярианы бэрхшээлтэй болох, амьсгаа давчдах, орчин тойрноо гүйцэд мэдрэхгүй байх, гэнэт ядрах, ухаан алдах, татах, алхаж гишгэхэд хэцүү болох, гэв гэнэт унах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Бөөрний судас: Бөөрний архаг өвчин нь түүнийг тэжээдэг судас нарийссанаас үүдэх ба эхлээд ямарваа нэг шинж тэмдэг илрэхгүй явсаар аажмаар хүндрэн удалгүй дотор муухайрч бөөлжих, ядрах, бөөрний дутагдал, анхаарал төвлөрүүлэхэд хэцүү болох, өндөр даралт, хөл гар чилэх зэрэг шинжүүд илрэнэ.

Захын судас: Энэ нь хүний хөл гар, таазны хэсэг дэх нарийссан судаснаас шалтгаалах өвчин юм. Ерөнхий шинж нь хөл гар өвдөх, чилэх.

Атеросклероз буюу өөхших гүвэн: Энэ нь артерийн судас хатуурч, зузаарч, дотроо нарийсахыг хэлнэ. Артерийн судас нь түүний уян хатан, доторх гөлгөр байдлыг хангаж, цусны урсгалыг сайжруулдаг “эндо” гэсэн биетийн эд эсээр бүрхэгдэж байдаг ба эдгээр эд эсүүд янз бүрийн шалтгаанаар гэмтсэнээс судасны хананд элдэв зүйлс наалдан нарийсдаг. Атеросклероз нь нилээд нарийн түвэгтэй зүйл бөгөөд яг юунаас бий болдгийг нарийн тодорхойлж чадаагүй байгаа ч, тамхи татах, сахарын өвчний 1 болон 2-р хэлбэр, таргалалт, металлын нөлөө, архагшсан үрэвсэл, хөдөлгөөний дутагдал, Тип А буюу хэт их хөдөлмөрлөдөг буюу хэт ядаргаанд орох зэрэг нь артерийн судасны дотоод хэсгийг гэмтээх нөхцөл болдог байна.

Мөн хоол хүнсний янз бүрийн тэжээллэг чанар дутагдах, тэнцвэргүй байдал, Витамин С болон бусад антиоксидант дутагдсанаас үүсэх стресс, маш их хэмжээний боловсруулсан крахмал бүхий хүнс, сахар, өөх тос зэрэг хүнснээс шалтгаалж атеросклероз үүсэж болно. Энэ бүх өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд, өөрийнхөө судсыг цэвэр байлгах, судасны нарийслыг цаашид даамжруулахгүйн тулд та доорх 10 цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй.

Сармис

Сармис нь артесклероз үүсэх, зүрхний элдэв өвчнөөс сэргийлэх, цусны даралтыг буулгах, судасны ханыг цэвэрлэхэд онцгой ач холбогдолтой ургамал юм. 1999 онд Atherosclerosis сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар сармис судасны хананд наалдахаас маш сайн урьдчилан сэргийлж чаддаг нь тогтоогдсон байна. 

garlic зурган илэрцүүд

Гүнжидийн үр

Энэ нь артерийн судасны бөглөрлийг арилгах, атеросклерозын даамжралтыг зогсоох бас нэг байгалийн эм юм. 

Цагаан гаа

Цагаан гаа нь үрэвслийн эсрэг болон антиоксидантын маш хүчтэй үйлчилгээ үзүүлдэг ба зүрх судасны системийг хамгаалах гингерол болон бусад нэгдэл нь судасны хана цэвэрлэх, холестерин багасгах зэргээр нөлөөлнө.

ginger зурган илэрцүүд

Куркума

ЛПНП холестеринийг багасгадаг, судасны бөглөрлийн эсрэг сайн эм болох энэ ногоог энэтхэгчүүд хоол хүнсэндээ маш их хэрэглэдэг. Куркумагийн куркумин хэмээх бодис нь зүрхний үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлдөг байна. 

Анарын шүүс

Энэ шүүс антиоксидантаар баялаг, устөрөгч-бромын хүчил ихтэй бөгөөд энэ шинж чанар нь судасны ханыг уян зөөлөн болгож, шүдний чулуу үүсэхээс сэргийлэх ба атеросклерозыг эмчилнэ. Мөн энэ шүүсэнд зүрхэнд сайн селен, магни зэрэг олон бодис байдаг.

Корица буюу цинамон

Энэ ургамал зүрх судасны болон атеросклерозтой холбоотой олон аюулаас сэргийлэх шинж чанартай ургамал юм.

cinnamon зурган илэрцүүд

Нимбэг

Нимбэг нь холестерин бууруулахаас гадна биеийн хүчиллэг чанарыг тэнцвэржүүлдэг. Мөн С витаминаар баялаг учраас үрэвсэл дарж, судас бэхжүүлнэ.

Кимчи

Солонгосын үндэсний хоол болох кимчи нь ферментелсэн байцаа, халуун перц зэргээс бүтэх учир атеросклерозыг даамжралтыг сааруулна.

kimchi зурган илэрцүүд

Маалингийн үр

Энэ үр нь судас сайн цэвэрлэнэ. Мөн омега-3 бүхий альфа-линолын хүчил ихээр агуулдаг учир цусны даралтыг бууруулж элдэв үрэвслээс сэргийлдэг.

Кайений перец

Энэ перцэд байдаг капсацин хэмээх бодис нь ЛПНП холестеринийг бууруулан, цусны эргэлт сайжруулан, цус харвалт болон зүрхний шигдээс өвчнөөс сэргийлдэг.

Мөн энэ бодис уушиг болон судасны үйл ажиллагаанд ч сайн болох нь тогтоогджээ. Ингээд эцэст нь хэлэхэд, алхах, гүйх, йогоор хичээллэх, бясалгах зэргээр өдөрт хагас цагаас багагүй хугацаагаар, долоо хоногт 5-аас доошгүй удаа тогтмол биеийн тамираар хичээллэж судсаа цэвэр байлгаарай.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.