
Өнөөдөр NBA-ийн талбайд таван тоглолт боллоо. Энэ улиралд аварга болно хэмээн олны хүний итгэлийг хүлээсэн “Клевлэнд Кавалерс” талбай дээрээ “Нью Йорк Никс”-ийг хүлээн авсан ч 95:90-ээр хожигдсон байна. Уг тоглолтонд зочин багаас 2003 оны драфтын хоёр дахь тоглогч К.Энтони 25 оноо, И.Шумперт 12 оноо, Ж.Смит 12 оноо, Жи.Ар Смит 11 оноо авсан байна. Сонирхуулахад Нью Йорк хотын багийн ахлах дасгалжуулагчаар домогт Д.Фишер энэ улирлаас ажиллах болсон. Тэрээр тоглогчийн хувиар таван удаа аваргын бөгж зүүсэн юм. Харин дасгалжуулагчийн карьераа хэрхэн дуусгахыг харах л үлдэж байгаа аж.
Л.Жеймс хуучин багтаа эргэн ирж, гайхалтай тоглолтыг үзүүлнэ хэмээн хөгжөөн дэмжигчид нь хүлээж байгаа. Улирлын эхний тулаанд 17 оноо авсан бол К.Ирвинг 22 оноо, К.Лав 19 оноо, 14 самбар, А.Варежо 10 оноо, Д.Уотерс 10 оноогоор багтаа тус болжээ.
Бусад тоглолтын хувьд “Вашингтон Визардс”-“Орлэндо Мэжик” 105:98, “Миннесота Тимбер Уолвез” 97:91, “Даллас Маверикс”-“Юта Жаз” 120:102-оор тус тус хожсон бол “Оклахома Сити Тандер” “Лос Анжелес Клипперс”-ын тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505