ОХУ цөмийн зэвсэгт хүчнийхээ сургуулилтыг эхлэх гэж буйгаа Америкийн талд мэдэгджээ

Twitter Print
2022 оны 10-р сар 26-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын засгийн газраас мэдээлснээр ОХУ жил бүр зохион байгуулдаг цөмийн зэвсэгт хүчний "Гром" нэртэй сургуулилтаа эхлэхээр төлөвлөж буйгаа Вашингтонд мэдэгджээ.

ОХУ-ын хувьд Украин руу довтлохоосоо өмнө 2-р сарын 19-нд цөмийн зэвсэгийн хүчний сургуулилт явуулсан ба тус сургуулилтын үеэр дуунаас хурдан "Кинжал", "Циркон", далавчит "Калибр" зэрэг пуужингуудыг харваж байсан юм.

ОХУ-ын талаас сургуулилтаа НАТО-гийн Steadfast Noon цөмийн сургуулилтын дараа зохион байгуулах төлөвтэй байгаа ба ОХУ болон АНУ-ын хооронд байгуулсан Цөмийн зэвсгийг хязгаарлах тухай гэрээнд зааснаар ОХУ цөмийн сургуулилт зохион байгуулах тухайгаа АНУ-д урьдчилан мэдэгдэх ёстой юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын газар нутгийг хамгаалахын тулд цөмийн зэвсэг ч ашиглаж болзошгүй хэмээн мэдэгдсэнтэй холбоотойгоор мөн ОХУ НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд Украины тал цацраг идэвхт бодис бүхий тэсрэх бөмбөг ашиглахаар төлөвлөж буй тухай мэдэгдсэн зэрэгтэй холбоотойгоор ОХУ-ын цөмийн сургуулилт олны анхаарлыг татаж байна.

Нөгөө талаас Вашингтон ОХУ цөмийн сургуулилт жил бүр зохион байгуулдаг, энэ удаагийнх ч мөн адил урьд өмнө нь болж байсан сургуулилтуудаас ялгаагүй гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: Lenta.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.