Холбоотны зэвсэгт хүчин эболатай тэмцэхээр Сьерра-Леон улсад газардлаа

Twitter Print
2014 оны 10-р сар 31-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

Их Британийн Тэнгисийн Цэргийн Хүчин Эболагийн халдварыг дарахад туслах зорилгоор Сьерра-Леон улсад ирсэн байна. Эзэн Хааны Флотын Аргус болон бусад хөлөг онгоцнууд Английн баруун өмнөд хэсгээс Сьерра-Леоны нийслэл Фритаун хотод иржээ. Тэднийг Фритаунд ирэхэд усан онгоцны зогсоолын ажилтнууд баярлан угтсан тухай мэдээлсэн байна.

Хатан Хааны Тэнгисийн Цэргийн Кульдрөүз Баазын Командлагч Росс Спүнер сэтгүүлчдэд ярихдаа “Сьерра-Леонд ирж Эбола вирустай тэмцэх гэж байгаад бид өөрсдөө, бидний хамаатан садан их түгшиж байсан” гэсэн юм. “Гэхдээ бид нөхцөл байдалтай танилцаж, урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсан. Өнөөдөр манай албан хаагчид аюултай вирусыг Сьерра-Леоны нутаг дэвсгэрээс хөөж гаргана гэсэн бүрэн итгэл найдвартай Фритаунд ирлээ. Ажлаа аль болох хурдан эхэлмээр байна” гэж командлагч Спүнер үргэлжлүүлэн хэлжээ.

Аргус хөлөг дээр эмнэлгийн 80 ажилтан, 80 усан цэрэг сууж ирсэн бөгөөд тэд Эболагийн халдвар авсан 900 орчим Сьерра-Леон өвчтөнд туслах юм. Мөн Их Британийн эмчилгээний баг, тусламжийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх, тэднийг тээврийн хэрэгслээр хангах зорилготой 32 ачааны машин, 3 Мерлин нисдэг тэрэг, агаарын хөлгийн баг, инженерийн багууд ирсэн гэж Сьерра-Леон дахь Их Британийн Эболатай Тэмцэх Хүчний Дарга Донал Браун хэлжээ.

Үүнээс гадна эмнэлэг шинээр барихад шаардлагатай барилгын материал, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хөлөг онгоцоор зөөж авчирсан байна. Их Британи улс нь Сьерра-Леон дахь Эболагийн хямралыг шийдвэрлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцож байгаа бөгөөд энэ нь хоёр улсын түүхтэй холбоотой юм. Сьерра-Леоне нь Британиас 1961 онд тусгаар тогтнолоо олж авчээ.

"Сьерра Леон Улсын Засгийн газар Аргус хөлгийг Фритауны эрэг дээр чин сэтгэлээсээ талархан хүлээн авч байна. Бид их баяртай байна.“ гэж Сьерра Леоны Засгийн газрын Эболагийн эсрэг арга хэмжээ хариуцсан нэгжийн дарга Пало Конте хэлсэн байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.