Италид коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 10 мянгад хүрчээ

Twitter Print
2020 оны 03-р сар 30-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Италид коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 10 023-д хүрч, уг вирусын халдварын улмаас нас барсан иргэдийнхээ тоогоор дэлхийд нэгдүгээрт жагсч байна.

Италийн Нийгмийн хамгааллын агентлагаас мэдээлж байгаагаар тус улсад коронавирусын халдвар авсан 94 472 тохиолдол бүртгэгджээ. Гэтэл коронавирусын халдварын голомт болсон БНХАУ-д уг вирусын халдварыг авсан 81 997 тохиолдол бүртгэгдсэн ч уг вирусын халдварын улмаас тус улсад нас барсан иргэдийн тоо нь Итали улсынхаас 3 дахин бага байна. Түүнчлэн коронавирусын халдвар авсан иргэдийнхээ тоогоор тэргүүлж буй АНУ-д уг вирусын халдварын улмаас нас барагсдын тоо Италиас даруй 5 дахин бага байгаа юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөний дотор Итали улсад коронавирусын халдвар авах өндөр эрсдэлтэй гэгдэж буй ахмад настнуудын хүн амын дунд эзлэх хувь өндөр, мөн коронавирусын шинжилгээг шаардлагатай бүх хүнд хийж чадахгүй байгаа зэрэг нь тус тус нөлөөлжээ. Миланы Сакко Эмнэлгийн халдварт өвчний тасгийн эрхлэгч Массимо Галлигийн хэлж байгаагаар тус улсад коронавирусын халдвар авсан иргэдийн бодит тоо баримт эрх баригчдын мэдээлж байгаа тооноос хавь илүү аж.

Image result for Italy's death toll overtakes China's

Тэрээр Италид зөвхөн маш хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн иргэдэд л коронавирусын шинжилгээ хийж байгаа гэдгийг онцолсон байна. Түүний хэлж байгаагаар коронавирусын халдварын тохиолдол хамгийн ихээр бүртгэгдсэн Ломбарди мужид өдөрт коронавирусын 5000 орчим шинжилгээ хийж байгаа нь хангалтгүй байгаа аж. Түүнчлэн иргэдээс коронавирусын шинжилгээ авч буй эмч, эмнэлгийн ажилчдад халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл дутмаг байгаа нь эрүүл мэндийн ажилчдад тулгараад буй хамгийн том асуудлын нэг болоод байгаа гэнэ.

Хамгийн олон ахмаг настнуудтай улс орнуудын 2т жагсдаг Италид коронавирусын халдварын улмаас нас барагсдын дундаж нас 78 байгааг тус улсын Эрүүл мэндийн институтээс мэдээлжээ. Ройтерс агентлагаас мэдээлж байгаагаар Италид хөл хорионы журмыг зөрчсөн иргэдэд 3000 хүртэлх еврогийн торгууль ногдуулж эхэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.