
Энэтхэг улсад хонгил ухаж банк дээрэмдсэн тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Харин гэмт этгээдүүдийг цагдаа нар баривчилсан байна. Тэд Харьяна мужид орших Пунжаб Үндэсний банкнаас 24 килограмм алт, мөнгөн эдлэл, 60 мянган рупи /976 ам.доллар орчим/ хулгайлсан аж. Цагдаагийн ажилтнуудад мэдэгдэхдээ хүрзээр 40 хоногт 40 метр хонгил ухаж, банкны хадгаламжийн 350 хайрцагийн 77-г онгойлгож, эд зүйлсийг нь авсан гэсэн юм.
Банкны агуулах руу нэвтэрсэн хонгил нь мөлхөж явах хэмжээний өргөнтэй гэнэ. Хэрэгтнүүд Сонепат дүүрэгт химийн лабораторид, үл хөдлөхийн дилер, фермер ажилтай өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүмүүс байжээ. Түүнчлэн хулгайг зохион байгуулсан байшингийн эзэн хурдны зам дээр автомашиндаа хор ууж амиа хорлосон байсныг олсон бөгөөд энэ хэрэгт хэрэгт өөр нэг хүнийг сэжиглэн эрэн сурвалжилж байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.