Эхлээд 40 хvн орох аятайхан бие засах газар хийчих, дараа нь жуулчин авья гэж том дуугаръя

Twitter Print
2020 оны 07-р сар 17-нд 17:43 цагт
Мэдээний зураг,

Аймаг бvрт аялал жуулчлалын газар гээд сар бvр цалин аваад сууж бдаг хvмvvc байдаг. Гэхдээ юу хийдэг юм бvv мэд. Ганц жорлонгийн өөрчлөлт хийж чаддаггvй л мэргэжилтнvvд байдаг юм байна.

Жишээ нь, би олон жил баруун тийш зун бvр явж бна. Өнөөх л алдарт модон жорлонгууд хэвээр ээ. Энд тэндгvй 00 цаас хийсч, ил задгай ялгадас нь харагдсан, өтний өнгийн ялаанууд нь бөгсөн дээр суучих шахсан, vнэр гэж найгvй, бөөлжис цутгам, vзэмжгvй салбайсан хэдэн мод хэлхсэн бие засах газрууд. Ариун цэвэр халдваргvйжvvлэлт энэ тэр гээд цаашлаад яривал бvр бvтэхгvй.

Зарим нь хээр талд дуртай газраа зогсоод шууд бие зассан нь дээр гээд дуртай газраа сарьж 00 цаас хийсгэж байдаг. Та нар зам дагуу шээгээд зогсож буй залуус, суусан том том бегснvvд хараад өнгөрдөг биз дээ? Нийтийн бие засах газар бол тухайн улсын нvvр царай. Хvний хамгийн эхний хэрэгцээ. Замын хэдэн хувийн гуанзнуудын модон жорлонг эс тооцвол улсаас, аймаг сумаас нийтэд зориулаад хийсэн бие засах газар байна уу? Байхгvй. Гэтэл хажуу хавирганы енее муу хужаа нар чинь хэдэн км яваад олон хvн зэрэг орох, устай цэвэрхэн 00 өчнөөнийг суурилуулчихсан, гадаа нь хэсэг биеийнхээ чилээг гаргах дасгалын төхөөрөмжvvд байрлуулчихсан байдаг.

Зарим нь утасгvй интернеттэй, утсаа цэнэглэх төхөөрөмжтэй, менге авах картны машинтай 00-уудтай байх юм. Энэ тансаглалаа болье гэхэд ядаж нийтээрээ хаа хамаагvй газар бууж бааж шээх биш нэгдсэн газар буугаад явах хэдэн 00 хэрэгтэй байх юм. Төв, Өвөрхангай, Архангай гээд ядахдаа том төвvvдэд. Ийм байж жилд 1 сая жуулчин авна гээд байгаа юм шvv. 1 сая байтугай 10 гадаад хvн ирээд бие засах газар хайж манай хэдэн орчуулагч хөтөч нар орох байх газраа олж ичиж байдаг. Гэтэл Оюун-Эрдэнэ бvр 400 сая жуулчин авна гэл vv? Сайхан сэрvvн зvvдлэх юм аа.

Эхлээд 40 хvн орох аятайхан бие засах газар хийчих. Дараа нь жуулчин авья гэж том дуугарья. Боловсоноо больё гэхэд био нь ч байхгvй шvv. Таминь ээ модон жорлонгийнхоо моодыг сольё жорлондоо хувьсгал хийе. Ичиж vхмээр vзээрийн хэдэн жорлонгоо сольж 21-р зуунтай хөл нийлvvлье.

Deegii Purev 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (107.72.162.121) 2020-07-17 23:24
      • 0
      • 0

      Zov bichjee

      Хариулах

    • Zochin

      (8.20.127.57) 2020-07-17 19:38
      • 0
      • 0

      Gadaadiihan tanai mongolchuud baasan deeree baadag gej hel here ni uur hursen gej yanaa.Odoo bodhod ene modon jorlonguudiig l hlsen bna shtee uneheer sanaa zowmoor

      Хариулах