Эмийн эх нь шүлтлэг ус

Twitter Print
2020 оны 05-р сар 22-нд 18:44 цагт
Мэдээний зураг,

Монголын ард түмэн усны эх, гол мөрөн ихэд хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай. Үүний нэг жишээ бол Их засаг хуулинд булаг шанд, гол мөрнийг бохирдуулах аваас хатуу шийтгэл оноохоор тусгасан юм. Ус бол амьдралын эх үндэс, чандмань эрдэнэ юм.

Орчин цагт усыг олон талаас нь судлан тань мэдэж байна. Үүний тод жишээ бол Японы эрдэмтэн Масару Эмото-ийн судалгаа юм. Түүний судалгаа ус мэдээллийг шингээдэг, тэрхүү мэдээлэл нь эерэг сөрөг утгатай байхаас хамаарч бүтцийн өөрчлөлтөнд орж байгааг тогтоожээ. Хараасан, тушаасан үг хэлэх, хүнд рок хөгжмийн дэргэд байсан ус мөн бохир ус зэрэг нь зөв биш бүтэцтэй бол талархсан, залбирсан, хайртай гэдгээ илэрхийлсэн үг хэлэх, моцартын хөгжмийн аялгууны дэргэд байсан ус, цас болон булгийн усны бүтэц нь зөв бүтэцтэй байжээ. Түүний судалгаагаар ус амьтай гэдэг дүгнэлтэнд хүрчээ. Монголчуудын уламжлалд булгийн усанд эерэг хүслээ шивнээд рашаан хэмээн хүртдэг байсан нь цаагуураа зөв мэдээллийг биедээ шингээж байсан бололтой.

Монголын алдарт оточ С.Ишбалжирын “Дөрвөн рашаан” судар зохиолд “Өвчний эх нь эс шингэсэн хоол, Эмийн эх нь ширгээсэн ус” хэмээн өгүүлжээ. Монгол ардын дунд хоол боловсруулах замын эмгэг, хордлого, элэг цөс, бөөрний үрэвсэл зэрэг өвчин эмгэгийн үед ус ширгээж хэрэглэн зовиур шинжүүдийг илааржуулж ирсэн уламжлалтай.

Энэ цаг үед эртний судар номоор дамжин ирсэн арга, аргачлалуудыг шинжлэх ухаанаар баталж нотолсоор байна. Үүний тод жишээ бол дараах судалгаа юм. Г.Лхагва, С.Сэржмядаг, Н.Намчиндорж /ШУТИС/, С.Хоролжав, Д.Найдан /ШУА, ФТХ/ нарын судлаачид 2007-2008 онд ундны усыг янз бүрийн аргаар боловсруулж, найрлага үзүүлэлтийг тодорхойлох судалгаа хийжээ. Энэхүү судалгаагаар түгээгүүрийн усыг хяналтын бүлэг болгон ширгээсэн ус, буцалгасан ус, бясалгалын ус, тарнитай ус, энергижүүлсэн ус зэргийн үзүүлэлтийг харьцуулан тодорхойлжээ.

Судалгааны дүнгээс харахад усан дахь эрдсийн агууламжинд өөрчлөлт нэлээд гаржээ. Хяналтын бүлэг болох түгээгүүрийн устай харьцуулахад натри нь бясалгалын усанд 61.16 мг буюу 9.8 дахин, 9.78 мг буюу 1.6 дахин, тарнитай усанд 8.02 мг буюу 1.3 дахин өссөн байна. Бясалгалын усанд магне 2 дахин, сульфат 16.8 дахин өсч, pH 0.36 пунктээр нэмэгдсэн байна. Ширгээсэн усны pH хамгийн их нэмэгджээ. Түгээгүүрийн усны pH - 6.56 байсан бол ширгээсэн усных 3.03 пунктээр нэмэгдэж pH - 9.59 /хүчтэй шүлтлэг/ болж өөрчлөгджээ. Энэ судалгааны дүнгээс харахад ширгээсэн ус нь хүчтэй шүлтлэг ус бөгөөд эртнээс шүлтлэг усыг анагаах аргад хэрэглэж ирснийг харуулж байна.

Хүний бие махбод эрүүл байх үндэс нь эсийн дотор явагдах бодисын солилцооноос шууд хамаарна. Харин бодисын солилцоо зөв явагдах үндэс нь дотоод орчны хүчил шүлтийн тэнцвэрээс хамааралтай. Хоол боловсруулах замын хувьд амны хөндий шүлтлэг орчинтой байхад ходоод хүчиллэг, цаашлаад нарийн гэдэс шүлтлэг орчинтой байдаг. Энэ нь элгэнд шүлтлэг орчинтой цөс ялгарч нарийн гэдсэнд нээгддэгтэй холбоотой. Хүчил шүлтийн тэнцвэрийг хэвийн хангаж байхад дотоод орчны буферийн тогтолцоо, амьсгалын тогтолцооны зохицуула, бөөрний зохицуулга, хоол боловсруулах эрхтэн, элэг, ясны эдүүд оролцдог. Жишээлбэл: Хүний биед хүчилтөрөгч дутагдаж эхлэх, булчинд хэт их ачаалал өгсөн анаэроб дасгал хийх, мах, сүү, сүүн бүтэгдэхүүн, өндөг гэх мэт уурагт хүнс ихээр хэрэглэх, кофе, архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэх үед бие махбодийн хүчил шүлтийн тэнцвэр алдагдаж биед хүчилшилтийн орчин ихэсдэг.

Иймд идээ, ундаагаа улиралд тохируулан зохистой хэрэглэх нь эрүүл байх чухал зүйл юм. Хүчилшилт орчинг саармагжуулахад шүлтлэг ус чухал нөлөөтэй. Ингэхдээ “pH 8.5” тай экос шүлтлэг усыг сонгон өглөө бүр өлөн элгэн дээрээ 1-2 аягыг ууж занших нь эрүүл байх энгийн бөгөөд чухал дадал юм. Мөн хүйтэн сэрүүний улиралд мах мах бүтээгдэхүүн ихээр хэрэглэсэн бол зун намартаа гэдэс цайлгах эсэг идээ (пробиотикоор баялаг) хэрэглэж хоол боловсруулах замаа дэмжиж байх нь чухал юм.

Эх сурвалж: Цахим эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.