
“Оклахома Сити Тандер”-ын холбогч Р.Уэстбрук өчигдөр “Клипперс”-ийн эсрэг тоглохдоо баруун гараа хугалжээ. Тэрбээр хоёрдугаар үед цагариг руу довтлох үедээ гэмтэл авч, талбайг орхисон юм. Ингэснээр “Аянганууд” улирлын эхэнд хоёр гол тоглогчгүйгээр үзэлцэх болж байна. Шилдэг тоглогч, хоёр удаагийн MVP К.Дюрант мөн гэмтлийн улмаас 4-6 долоо хоног тоглож чадахааргүй болсон. Харин Уэстбрук хэдий хугацааны дараа талбайдаа эргэн ирэх нь тодорхойгүй гэж эмч нь хэлжээ.
"Оклахома" хоёр тоглолт хийхдээ нэг ч ялалт аваагүй байгаа аж. Хэрэв К.Дюрант, Р.Уэстбрук нар хурдан эргэж ирэхгүй бол бид арав тоглохдоо наймд нь хожигдох байх гэж туслах дасгалжуулагч нь ярьсан байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505