
Өндгөвч нь эмэгтэй хүний бэлгийн тогтолцооны онцгой чухал эрхтэн юм. Өндгөвчинд эр бэлгийн эстэй нэгдэж үр тогтоодог өндгөн эс боловсордог. Өндгөвчний эмгэгүүдээс хамгийн элбэг тохиолддог нь уйланхай буюу киста юм.
Ерөнхий
Киста буюу уйланхай нь хагас шингэн зүйл агуулсан уут маягийн, нимгэн ханатай хөндий юм. Yүссэн шалтгаанаас нь хамаарч хэд хэдэн хэлбэрт хуваадаг
Фолликулярын уйланхай – өндгөн эс нь єндгєвчинд байрладаг фолликус хэмээх гэрт боловсордог. Фоликул хагарч өндгөн эс гадагшилж хэвлийн хєндийд орох ёстой байдаг. Энэ үйл явц явагдахгүйгээс фолликул шингэнээр дүүрч сунан уйланхай үүсдэг.
Шар биетийн уйланхай – харьцангуй ховор тохиолддог. Фолликулаас өндгөн эс гарангуут оронд нь бэлгийн онцгой даавар ялгаруулдаг эсүүдийн бөөгнөрөл болох шар бие үүсдэг. Энэ нь аажимдаа шимэгдэн алга болдог. Энэ vйл явцад гажуудал vvссэн тохиолдолд уйланхай үүснэ.
Бусад. Өндгөвчинд шингэн, салслаг агуулсан жижиг хавдрууд vvсэх боломжтой. Заримдаа өөх, тос ба үс мэтийг агуулсан ч байх тохиолдол байдаг /дермоид киста/ .
Зарим уйланхай жирэмсний сvvлийн хугацаатай адил хэмжээнд хvртэл томорч болдог.
Шалтгаан
Өндгөвчинд уулинхай үүсэх нь ихэвчлэн дааврын үйл ажиллагааны алдагдсаны улмаас болно. Мөн үрэвсэлт өвчин болон бэлгийн замын халдвараас бас болдог.
Үр дагавар
Арван уйланхайны долоо нь vйл ажиллагааны нэг зvйлд хамаардаг бөгөөд дараагийн сарын тэмдэг ирэхэд аяндаа зүгээр болдог. Гэвч цаг тухайд нь арга хэмжээ авахгvй бол томорч өвдөлт vvсгэн, дэргэдэх эрхтнүүдийн үйл ажиллагаанд саад учруулдаг. Зарим үед уйланхай нь нарийхан иштэй мөөг шиг хэлбэртэй болдог. Биеийн хүчний ачаалал болон ямар нэгэн бусад шалтгаанаас болон хөл нь мушгирах эрсдэлтэй бөгөөд энэ vед уйланхайг тэжээгч цусны судаснууд дарагддаг. Ингээд тэжээлгүй болсон уйланхай үхжиж, идээлэн хэвлийн хөндийд хагардаг. Энэ нь аюултай хvндрэл болох хэвлийн гялтангийн үрэвсэл vvсгэдэг. Тvvнээс гадна өндгөвчний уйланхай нь үргүйдлийн шалтгаан болж болно. Нөгөөтэйгvvр хамгийн аюултай vр дагавар нь хорт хавдар болж хувирах явдал юм.
Шинж тэмдэг
Ер нь бол мэдэгддэггvй. Өөртөө уйланхай үүссэнийг эмэгтэй хүн сэжиглэж мэдэх аргагvй. Энэ өвчний vед ихэвчлэн ямар ч зовиур илэрдэггүй. Зөвхөн хэвлийн доогуур маш бага зэрэг өвдөх эсвэл сарын тэмдэг хэвийнхээс арай удаан үргэлжилж болно. Тиймээс ихэнхдээ урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр санамсаргүй илрүүлдэг. Харин мушгирсан суурьтай уйланхай vvссэн тохиолдолд энэ нь мухар олгойн үрэвсэлтэй төстэй шинж тэмдэг өгдөг. Ийм үед цаг алдалгүй түргэн тусламж дуудах хэрэгтэй.
Оношлогоо
Өндгөвчний уйланхайг зөвхөн эмэгтэйчүүдийн эмч оношилно. Эхлээд бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн хэт авианы шинжилгээ хийлгэж уйланхайны шалтгааныг тодорхойлох бєгєєд дааврын шинжилгээ хийлгэнэ. Зарим онцгой хэцvv тохиолдолд зөвхөн дуран оношлогооны тусламжтайгаар зөв оношийг тавина. Мэс засалч хэвлийн хананд хэд хэдэн жижиг зvслэг хийгээд тvvгээр тусгай харааны багаж (лапароскоп) оруулж дотор эрхтнvvдийг нь томруулан хардаг. Өвчтөн хэвлийд нь маш хvчтэй өвдөж буй шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт ирсэн тохиолдолд эмч нь өндгөвчний уйланхайн хагаралтыг мухар олгойн үрэвсэл, савны гадуурх жирэмслэлт, умайн дайвруудын хурц үрэвсэлтэй андуурахгvй байх нь маш чухал. Учир нь тэдгээрийн шинж тэмдгийн илрэл нь хоорондоо маш төстэй байдаг.
Эмчилгээ
Дааврын үйл ажиллагааны алдагдлаас vvссэн уйланхайг дотоод шүүрлийн булчирхайн эмч эмчилдэг. Тэрбээр өвчтөнд дааврын эм бичиж өгнө.
Хэрэв уйланхай vvссэн шалтгаан нь өндгөвчний vрэвсэл байх юм бол уйланхайны эсрэг эмчилгээ хийхийн өмнө үрэвслийг арилгана. Нөхөн сэргээх эмчилгээ, үрэвслийн эсрэг эм, витаминууд болон антибиотик нь сайн нөлөөтэй байдаг.
Уйланхайг яаралтай авах шаардлагатай болсон тохиолдолд дуран ашиглана /хvйсний хавьд бага зэргийн зүсэлт хийнэ/. Зөвхөн хэмжээ нь хэт томорсон эсвэл хэт авианы шинжилгээний vр дvн эргэлзээ төрvvлсэн vед л хэвлийн хөндийг нээж авна.
Эмэгтэй хүн бүр нас хамаарахгүйгээр эмэгтэйчүүдийн үзлэгт тогтмол орж байх ёстойг анхаарах хэрэгтэй. Vзлэгт ороогvй тохиолдолд өндгөвчний уйланхай vvссэн эсэхийг тvvнийг хэт томорч хvндрэл бий болгохоос нааш мэдэх боломжгvй.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.126.89.101) 2022-12-07 18:29Сайн байцгаана уу? 5-6хоногтой жирэмсэн юмаа. Хоёр талын өндөгөвч хоёуулаа уйланхайтай гэсэн 6.78~3.1 гэсэн яах бол хөл болон нуруу өвдөж байгаа.
Хариулах
Зочин
(66.181.161.9) 2022-11-22 10:43Zvvn ondgowchin uilanhaitai gesn odoo aartsag chilj hatguulaad ynganaad bh yum bvh hul gar tolgoi geed bvgd tegeed ynganaad medee aldaad bh ym dawsagni 2 tald hatguulad chichreed aygv hetsvv shinj temdeg ni mun vv
Хариулах
Зочин
(66.181.161.86) 2021-11-27 08:35Би жирэмсэн болох гээд болохгүй саванд уйланхайтай болохоор болохгүй байна уу эмчлэх аргын хэлээд өг
Хариулах
nomio
(150.129.140.101) 2021-04-29 17:46sn bnuu. 5sm uilanhaatai ur huntuld hiihd ymr negn hundrel uchrah u?
Хариулах
Зочин
(66.181.161.123) 2021-04-07 12:41Uilanhainaas bj jiremslehgvv bj bolhuu durangiin setguur Hagalgaand jil garangjin omno orj bsiim aa jiremslehgvv bbaa
Хариулах
erka
(192.82.66.172) 2021-01-30 23:42huwin emnelegt vzvvlsen yumaa ulimhaihaatai gj onshlogdson ca125 shinjilgee hariu undur garsan haldwartad ochij vzvvl gsen bh we aigd bna
Хариулах
Saraa
(192.82.75.210) 2020-07-01 19:43odoo jiremsen 2sartai yumaa tgsen uilanhaita bn gsen 4.5cm jiremseleltend ymar negen noloo bgaa yuu esvvl dotroo hagarah magadlaltai yuu
Хариулах
zochin
(66.181.161.99) 2020-05-30 11:49sain bnu bi 6.1×4.4 gsen hemjeetei uilanhaatai bs jiremsnii 5-6 nidelitei yma zowuiuruud ilreed bha d emch ni toohgui bhiin ex nylhasiin emch odoo yh we
Хариулах
Зочин
(202.126.90.89) 2021-03-03 00:27Би бас жирэмсэн, 5-6 долоо хоногтой, үзүүлсэн эмчилгээ хийлгэ гэсэн. Хэвлийгээр хатгаж өвдөнө ухаан балартаж байгаа, эмчилгээ хийлгэвэл хүүхдээ авуулна гэсэн.
Хариулах
zochin
(202.55.188.98) 2021-06-21 17:03sn bnu ali emnelegt handsan be
Хариулах
Зочин
(202.126.88.48) 2020-03-16 17:23Өндгөвчинд уйланхай үүсвэл хүүхдтэй болохгүй юу би уйланхайтай бн д эмчлүүлсэн боловч жирэмсэлэхгүй юм
Хариулах
Урнаа
(202.126.89.126) 2020-03-07 13:49Энэ удаагийн яаж шимэгдүүлдэг юм бол 2настай охин маань хэлний угийн уйланхайтай хагалгаанд орох гээл нэгэл болохгүй юм хагалгаанд оруулахаас айгаад байхын хагалгаанд орохгүй чирэгдүүлж болохгүй л юм байхдаа дархлаа дэмжих гээд витамин өгөхөөр нөгөөх нь томроод зовоогоод байхын яах ёстой юм болоо
Хариулах
Зочин
(66.181.161.112) 2022-04-23 00:46zugii emnelged hevteed uzee
Хариулах
Зочин
(202.126.88.157) 2019-12-20 21:13Бага насны хүүхдийн өндгөвчинд дермойд киста бна гэсэн төрөлхийн бдаг гэж эмч зөвлөад ажиглаж бай гэсэн.Ямар нэгэн шимэгдүүлэх эмчилгээ бгүй юу
Хариулах