Говь-Алтай аймагт дахин 4.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Twitter Print
2020 оны 03-р сар 24-нд 15:06 цагт
Мэдээний зураг,

Говь-Алтай аймагт өнөөдөр /2020.03.24/ 4.5 магнитудын давтан газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайд гуравдугаар сарын 20-ны 11.03 цагт  5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Уг хүчтэй газар хөдлөлтөөс хойш өнөөдрийн байдлаар 400 гаруй удаагийн давтан газар хөдлөлт ажиглагдаад байгаа талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Говь-Алтай аймагт он гарснаас хойш хүнд мэдрэгдэх хэмжээний 11 удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд энэ сарын 20-нд хамгийн хүчтэй 5.8 магнитудын газар хөдлөлт болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.