Эмэгтэй харгалзагчид илүү харгис байсан баримт олон бий

Twitter Print
2020 оны 05-р сар 10-нд 16:29 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн 2-р дайны үеэр хорих ангиудад нийтдээ Германы 55,000 харгалзагч байснаас 3,700 нь эмэгтэй байсан гэдэг. Тэд ихэнхдээ нийгмийн доод давхаргаас дунд давхарга хоорондоос гаралтай, эмзэг бүлгийн иргэдээс бүрдсан байсан ба голчлон үсчин, тэтгэвэрт гарсан багш нар, гэрийн үйлчлэгч, гудамжны ажилчид байв. Рейх-д хайртайгаа баталхын тулд SS-д элсэн орж, түүгээрээ нийгэмд хариуцлага үүрч, шат ахин амьдралаа шийднэ хэмээн үзэж байв.

Тэд эрэгтэйгээсээ дутахгүй, зарим тал дээр илүү харгис байсан гэх баримт нотолгоо их байдаг. Заримаас нь товчхон дурдая.

Ilse Koh (1 зураг) шивээстэй хоригдлуудын арьсаар диван креслын бүрхүүл, цүнх, дэрний уут, номны хавтас, гэрлийн бүрхүүл хийлгэдэг байсан учир Фрау Абажур хочтой, маш хэрцгий эмэгтэй харгалзагч байсан ба 1967 онд шоронд өөрийн амиа егүүтгэжээ.

Мариа Mandel (2 зураг) хорих ангид харгалзагч байх хугацаандаа 300-аад мянган хоригдол устгасан гэдэг.

Ирма Грис Женни (3 зураг) эмэгтэй хоригдлуудыг үхэлд хүртэл зоддог, нохойгоо өлсгөж байгаад хоригдлууд руу тавьдаг, зүгээр л нэг зугаацмаар харагдсан хоригдлоо онилж байгаад буудан хороодог байсан гэдэг. Цаазын ял авах үедээ 22 настай байсан тэрээр цаазлуулж байхдаа дуу дуулж, хурдалахыг шаардаж байсан бичлэг нь байдаг аж.

Jenny Wanda Barkman (4 зураг) 1946 оны 7 сарын 2-нд зугтах гэж байгаад гал тэрэгний зогсоол дээрээс баригдсан. Цаазлуулж байх үедээ 24 настай байсан. Тэрээр хүүхэд эмэгтэйчүүдийг сонгон шатаах пийшинд хийн устгаж байсан ба хорих лагерьт ирсэн анхны эмэгтэй харгалзагч байж.

Хаанаас, яаж, хэрхэн ийм хэрцгий араатан мэт авир зан бий болов? Гитлер засаг бариад улам хүчтэй болох үед еврей нарыг илрүүлсэн олсон герман хүнд еврейчүүдийн гэр орон байр байшин дэлгүүр хоршоог шилжүүлэн өгнө гэдэг тунхагаар германчууд найзалж байсан найзаа, хөршөө, ажлын хамтрагчаа мэдээлж байсан гэдэг. Яагаад тэр их өндөр этик соёлд хүрсэн зарчимтай герман хүн гэнэт ийм болж хувирав?

Female Auschwitz guard and 'merciless' Nazi will 'never face ...

Аливаа нэгэн зүйлийг дахин шүтэж, үзэл сурталд хэт автах, юмыг олон талаас нь харж судалж дүгнэлт хийгээгүйн улмаас ямар ч нийгмийн чих хаагдаж нүд боогддог бна. Зөвхөн жинхэнэ ари үндэстэн герман хүн дэлхийн номер нэг хүн, үүнд бусад хүн бишүүд (нелюди) герман хүний дэвшилд садаа болж байна гэсэн зүйлийг толгойд нь хийж өгсөөр байсан тэр он жилүүд хүн төрөлхтний түүхэнд хүмүүнийг үй олноор нь устгах шалтгаан болсон уу. Нөгөө талаас холбоотнууд яагаад үй олноор нь устгаж байгаа концлагериудыг, тийшээ явах төмөр замыг нь устгаж болоогүй юм бэ? Их сонин нь Освенцимын дэргэдэх Германы химийн үйлдвэрийг Англо-Америкийн ВВС (агаарын хүчин) 6 дахин бөмбөгдсөн байж 6-хан км зайнд байсан Освенцим, Беркенау лагериудыг яагаад бөмбөгдөн устгаж болоогүй юм бэ? 

Освенцимд (Auschwitz) 1940-1944 хооронд 1 сая 100 мянган хүн үхсэн байдаг ба түүний 90 хувь нь еврейчүүд, бусад нь олзлогдсон оросын цэргүүд, офицерууд нар байсан. Зөвхөн Освенцимд өдөртөө л 5000 хүнийг булж, шатааж, циклонБ-ээр хордуулж алж байсан байна.

Эдгээр харгис шүйлдлийг хийж, гүйцэтгэсэн 36,000 гэмт хэрэгтэн-алуурчдаас 25,000 нь гэрч баримт нотолгоогоор баталгаажсан байдаг. 36,000 гэмт хэрэгтнээс ихэнх нь шийтгэлээс зугтаж чадсан. Маш олон хүн АНУ-д суурьшин иргэншил авч сайхан амьдарсаар насан эцэслэсэн байдаг. Коммунистуудаас хамгаална гэсэн үзэл суртал нь олон гэмт хэрэгтнийг нуун дарагдуулан иргэншил олгох шалтгаан болж байжээ

Дайны үед хорих лагерьт Иосиф Менгель гэх мэт эмч нар амьд хүн дээр туршилт хийдэг байсан. Тийм учир Герман, АНУ-ын анагаах ухаан, эрүүл мэндийн салбар нь өнөөдөр Дэлхийн тэргүүлэх байна уу гэж зарим судлаачид эргэцүүлсэн байдаг. Яг л япончууд хятадууд хэрхэн туршилт хийсэн шиг.

Хамгийн эмгэнэлтэй нэгэн зүйл бий. Дайнд ялсан дайны дараахь Зөвлөлтийн энгийн цэргийн амьдрал, ялагдсан герман цэргийн амьдрал 2 эрс ялгаатай байх.

Гэснээс Зөвлөлт Холбоот Улсад эх орноосоо урвасан урвагч нарын тоо 1 сая хол давсан албан баримт байдаг юм билээ. Тэдгээр нь энхийн үед хоригдол бсайан гэмт хэрэгтнүүд,у лс төрийн хоригдолууд, коммунист үзэл сурталын эсрэг, хаант засгийн үеийн баян чинээлэг байсан айлын хүүхдүүд, ач зээ нар гэх мэт хүмүүс байж. Ямартай ч ийм эмгэнэлт түүх, ийм харгислал, геноцид, ийм харгис эмэгтэйчүүдийг хүн төрөлхтөн дахин бүү үзээсэй!

Ринчингийн Лхамаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.