Парацетамол нь элгэнд байдаг глютатионыг устгаж, организмыг халдвараас хамгаалах чадваргүй болгодог

Twitter Print
2022 оны 03-р сар 20-нд 13:01 цагт
Мэдээний зураг,

ВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ АРГА

Баруун Европ болон хойд Америкт натурапатын сургууль гэж байдаг. Энд өвчнийг яаж натурал аргаар эмчлэх тухай заадаг ба төгссөн эмч нартаа эмчлэх эрх олгож натурапат гэж нэрлэдэг. Энэ эмч нар өвчнийг витамин, минерал, аминхүчил, эмийн ургамал, эмийн ургамалын тос болон байгалийн бүтээгдэхүүнээр бүх өвчнийг эмчилдэг. Энэ эмч нарын хийдэг эмчилгээ нь судлаачдын судалгаагаар батлагдсан эмчилгээ хийдгээрээ биднээс ялгаатай.

Өнөөгийн анагаах ухаан эмийн том корпорацуудын тулган хүлээлгэсэн ямарч судалгаагаар батлагдаагүй эмчилгээг голдуу хийдэг болоод удаж байна. Өвлийн ханиадыг баталгаатай эмчилдэг арга одоо болтол гараагүй зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийдэг. Натурапат эмч нар ханиаднаас эхлэн хорт хавдрыг хүртэл бүх өвчнийг эмчилдэг ба өөрийн сонин, сэтгүүл гаргаж ололт амжилтаа хуваалцдаг. Энэ эмч нарын өвлийн ханиад болон вирусын халдвараас хамгаалах болон эмчлэх аргаас танилцуулья.

Урьдчилан сэргийлэх:

Д-витамин 10 000 IU -1 удаа

А-витамин 25 000 IU -1 удаа

С-витамин 1000 мг 3-5 удаа

Thymuline 9 CH - 1 удаа

Минералын бэлдмэл -1 удаа

Хамт ажилладаг ч юмуу нэг машинд хамт явж байсан хүн өвчилбөл дээрхи дозыг 2 дахин ихэсгэнэ. Үүн дээр нэмж хэлэхэд :

Ореганы тос юмуу Хулгайчийн тос 1 дуслаар 3 удаа соктой хольж ууна.

Сод ууж организмаа шүлтлэг болговол аливаа халдвараас хамгаална.

Хэрэв томуу юмуу ямар нэг халдвар авсан тохиолдолд ( корона ч юмуу) :

Д-витамин 100 000 IU - 3 удаа (7-10 хоног)

А-витамин 100 000 IU -3 удаа (7-10 хоног)

С-витамин 1-2 гр цаг тутамд ууна ( хоногт 20-40 гр )

Ореганы тос юмуу Хулгайчийн тос 2-5 дуслаар 3-4 цаг тутамд соктой хольж ууна.

Сод хэрглэж вирусын халдварын тархалтыг хязгаарлана.

Бага насны хүүхдэд хэрэглэх С-витамины доз өмнөх бичлэгүүдэд байгаа.

Бага насны хүүхдэд ханиад хүрээд халуурч байгаа үед парацетамол аль болох хэрэглэхгүй байхыг хичээх ёстой. Халуун буулгана гэдэг нь эмчилгээ биш тиймээс зөвхөн халуурах үед таталт өгөх юмуу ухаан санаа нь балартдаг хүүхдүүдэд энэ хүндрэлээс сэргийлж л халууныг буулгана.

Парацетамол нь элгэнд байдаг глютатионыг устгаж, организмыг гаднын халдвараас хамгаалах чадваргүй болгодог. Энэ чанарыг нь ашиглаж туршилтын хулганд парацетамол уулгаж элэгний хавдар үүсгэдэг байна.

Dr. William Shaw гэдэг судлаач Америкийн хүүхдүүдэд вакцины дараа аспирин уулгадаг байсныгаа больж 1980 оноос эхлэн парацетамол уулгадаг болсноос эхлэн аутизм эрс нэмэгдсэн гэж үздэг. 2001 онд Америкийн хүүхдүүдийн 90% -д улаан бурхны эсрэг вакцин хийсэн ба үүний дараа аутизм эрс нэмэгдсэн байна. Яг энэ үед Куба улсад улаан бурхны эсрэг вакцин хүүхдүүдийн 99.7%-д хийсэн ба аутизм Америкийн хүүхдүүдээс 298 дахин бага байсан байна. Үүний ялгаа нь Куба улс хүүхдүүддээ парацетамол уулгаагүйд байна гэж үзсэн байна.

Герман улсын Оберхаусен хотын Гэгээн Элжбейтийн эмнэлэгт 1938 онд Рожер Корбах гэдэг эмч С-витамин ходоодны урэвсэл, шарх, өвлийн ханиад, томуугаас сэргийлдэг болохыг судалгаагаар баталсан нь С-витамины анхны судалгааны нэг байсан ба ардаасаа маш олон судалгаа дагуулсан билээ. С-витамин бол витаминуудын дотроос хамгийн их судлагдсан витамин юм.

Кленнер эмч С-витамины өндөр тунгаар өвлийн ханиаднаас эхлэн хүүхдийн халдварт бүх өвчнүүдийг амжилттай эмчилж болно гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж, анагаах ухаанд өөрөөр эмчилж болно гэдгийг баталсан гавьяатан юм. С-витамин бол эмчийн гарт байгаа хамгийн үр дүнтэй, хамгийн аюулгүй зэвсэг юм гэж Кленнер эмч шавь нартаа сургадаг байжээ. Энэ корона үнэхээр вирус мөн юм бол С-витаминаар урьдчилан сэргийлэхээс гадна С-витаминаар амжилттай эмчилж болно гэдэгт би ямарч эргэлзээгүй итгэж байна.

Түүнээс гадна коронагийн эмчилгээ гэж тусгай эмчилгээ байхгүй томуугийн эмчилгээтэй адил шинж тэмдгийн эмчилгээ хийдэг гэдэг нь ойлгомжтой байна. Испанид корона-р өвчилсөн хүмүүсийг гэрт нь байлгаж парацетамол уулгаж байгаа тухай сонслоо. Бидэнд үүнээс давуу тал байна. Норов-7 буцалгаж өдөрт 2-3 удаа уугаад, орой унтахын өмнө Жижомдорж гэдэг үрэл эмэгтэй хүн 2 ширхэг, эрэгтэй хүн 3 ширхэгийг уугаад, С,А,Д витамин уухад ямарч асуудалгүй коронаг эмчилнэ. Тиймээс бүгдээрээ өөдрөг байцгаая.

Бадрахын Баярсайхан

Польш улс, Краков хот

2020-11-22

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.210.65.8) 2022-03-20 20:05
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах