Жүжигчин Алек Болдвин зураг авалтын үеэр буу алдсаны улмаас нэг зураглаач амиа алдаж, найруулагч нь хүнд шархадлаа

Twitter Print
2021 оны 10-р сар 23-нд 11:38 цагт
Мэдээний зураг,

Холливудын алдартай жүжигчин Алек Болдвин кино зураг авалтын үеэр буу алдсаны улмаас зураг авалтын талбай дээр байсан зураглаач бүсгүй амиа алдаж, киноны найруулагч нь шархджээ.

Уг хэрэг явдал пүрэв гарагт Америкийн Нью Мексико мужид "Зэв" нэртэй уран сайхны кино зураг авалтын үеэр болсон ба 63 настай жүжигчин Алек Болдвины зураг авалтанд ашиглаж байсан буу хоосон сумтай байх ёстой байсан ч түүнийг буугаа ашиглах үед бууны сум болон хэлтэрхийнүүд нь 42 настай зураглаач Халина Хатчинс болон 48 настай найруулагч Жоэлл Соус нарыг оножээ.

Зураглаач Халина Хатчинсийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн ч тэрээр шархаа даалгүй нас баржээ. Найруулагч Жоэлл Соусын хувьд биеийн байдал нь маш хүнд байгаа аж.

Одоогийн байдлаар цагдаагийн газраас хэрэг үүсгээгүй байгаа ба Нью Мексико мужийн цагдаагийн газар гэрчүүдээс мэдүүлэг авч байна хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.